Гадаад мэдээДЭЛХИЙ

Ким Сү Хён Ким Сэ Руны гэр бүлийн эсрэг зарга гаргасныг шүүх хүлээн авчээ

Жүжигчин Ким Сү Хёний хуулийн баг Ким Сэ Рун агсны гэр бүл болон Hoverlab ютүб сувгийн эсрэг зарга мэдүүлснийг Сөүлийн шүүх хүлээн авсан байна. Сөүлийн төв дүүргийн шүүх Ким Сү Хёний талаас гаргасан хохирол барагдуулах заргыг бүртгэн авч, хэргийн дугаар өгчээ.

Хэргийг даргалах шүүгч хараахан томилогдоогүй байгаа юм. Тус зарга 500 сая вон нэхэмжилж байгаа тул хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй иргэний шүүх хянан хэлэлцэх төлөвтэй байна. Ким Сү Хёний хууль ёсны төлөөлөгч, “LKB & Partners” хуулийн фирмийн өмгөөлөгч Ким Жон Буг даваа гарагт /2025.03.31/ явагдсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ нэр хүндэд халдсан хэргээр эрүүгийн гомдол мэдүүлсэн гэсэн юм.

Үүнээс гадна Ким Сү Хёний тал Ким Сэ Руны гэр бүл болон нагац эгч, Hoverlab ютүб сувгаас 12 тэрбум воны хохирол нэхэмжилж иргэний шүүхэд ханджээ. Ким Сү Хён өчигдөр хэвлэлийн бага хурал хийхдээ харамсаж буйгаа илэрхийлж, Ким Сэ Рунтай насанд хүрээгүй байхад нь үерхсэн гэх мэдээллийг үгүйсгэсэн байна.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 2, 2025 01:27

Арай дэндүү юм аа . Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр бууна гэж . Үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг л. Өөрийнх нь нэр хүнд унаад ирхээр ямар байна гэж асуумаар санагдаад байна. Нэг л их сайхан з�##�уу байхын “ Бурхан яагаад энэ хүнд үнэн байх. Нэгэн цагт хайрлаж явсан хүнээ хамга�##�ах ухаан заяагаагүй” юм болдоо. Хүн хайраар услагдаж, хайраар дэлбээлж амьдардаг гэж боддог хүн. ХАЙР ХАГЦАЛ хоёр Харуус�##� төрүүлсэн байх.

Холбоотой мэдээ

Back to top button