УЛС ТӨР

П.Наранбаяр: Ирэх онд шинээр 108 сургууль, 95 цэцэрлэг барих төлөвлөгөө гаргалаа

Засгийн газрын өнөөдрийн /2025.04.02/ ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Боловсролын яамны сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Өнөөдрийн хуралдаанаар ирэх оныг боловсролыг дэмжих жил болгохоор зарлалаа. Боловсрол бол өөрөө салбар дундын шинжтэй. Мөн боловсролоос бүх зүйл хамаардаг. Дэлхийн банкны судалгаагаар боловсролдоо анхаарал тавьж чадвал бид эдийн засгийн нэмэгдүүлж чадна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

2026 онд боловсролын багц хуулийг хэрэгжүүлж, амилуулахаар төлөвлөж байна . Өнөөдөр тулдгамдаад байгаа боловсролын тэгш хүртээмж, хүүхдийн сурах таатай орчныг бүрдүүлнэ.

Мөн хэд хэдэн шинэчлэлт хийнэ. Хөтөлбөрийн шинэчлэлт, цахим шинэчлэлт, санхүүгийн шинэчлэл, багшийн гурван тулгуурт шинэчлэлт гээд хэд хэдэн шинэчлэлт хийнэ. Мөн хамгийн гол нь ЕБС, цэцэрлэгийн тоо хэмжээг нэмэгдүүлнэ. 2030 он 88 мянган хүүхэд боловсрол эзэмшихээр нэмэгдэх тоон судалгаа гарсан. Тэдэнд 108 сургууль 95 цэцэрлэг хэрэгтэй. Үүн дээр үндэслэсэн төсөв тогтооно. Багшийн дутагдлаас гаргах, багшийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг нэмэгдүүлнэ. Хүний нөөцийн асуудалд анхаарал тавина.

Засгийн газраас хэрэгжүүлэх 14 Мега төсөлд хүний нөөцлийн дутагдал их байна. Бид хүний нөөцийг нэмэгдүүлэх стратеги боловсруулна. Боловсролыг дэмжих жил бол эдийн засгийг өөрийг нвь дэмжих, салбар дундын уялдаа холбоог шинэчлэх жил байх болно" гэлээ.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button