Б.Найдалаа: ХҮН намаас бүтээмжийн менежер томилж байгаа нь үнэн. Яагаад заавал ганц МАН шийдэх ёстой гэж

УИХ-ын гишүүн Б.Найдалаагаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-ТӨК-иудад 400 гаруй хяналтын хариуцсан төлөөлөгчдийг хамтарсан Засгийн газраас томилж ажиллуулахаар болсон тухай Л.Гантөмөр сайд ярьсан. ХҮН нам уг асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
- 400 ч биш л дээ. ХҮН нам болон АН-аас санал болгоод зарим хүний томилж байгаа нь үнэн. Хэдэн хүнийг ХҮН намаас тавьсныг одоогоор мэдэхгүй байна. Яг энэ асуудалд хариулчихмаар зүйлүүд байгаа. Нэгдүгээрт, бид нийтээрээ төрийн өмчит компани дээр улс төрийн албан тушаал дээр, хаа нэгтээ төрийн албанд ер нь ганцхан намаас МАН-аас томилсоор байгаад дасчихаж. Яахаараа заавал ганц нам шийдээд явах ёстой вэ. Цаана нь харин АН-ын байна уу, ХҮН намын байна уу мэргэжилтнээ санал болгох нь буруу биш биз дээ. Хоёрдугаарт, тэр томилж байгаа хүмүүс дандаа мэргэжлийн хүмүүс байгаа. Тэгэхээр аль болох намын гишүүд гэхээсээ илүү ажлыг нь хийж чадах хүмүүсийг санал болгож байгаа.
-Яагаад ТӨК-д гэдэг асуудал хөндөгдөж байна. Хяналтын төлөөлөгч, бүтээмжийн менежерт зориулан хэдэн ажлын байр гаргаж байгаа юм бэ?
- Төрийн өмчит компани авилга хулгайн, Монгол Улсын хөгжлийн, бүтээмжийн тээг болчхоод байгааг бүгд мэднэ. Үүнийг шийдэхийн тулд одоо байгаа арга барилаа өөрчлөхөөс өөр аргагүй. Арга барилаа өөрчлөхийн тулд шинэ хүмүүс оруулах ёстой. Тиймээс хамтарсан за:сгийн үед ажлыг нь мэдэх, салбарыг нь мэдэх мэргэжлийн хүмүүсийг оруулах нь яах аргагүй зөв. Үүн дээр ХҮН нам дэмжиж ажиллаж байгаа.
-ХҮН нам Хамтарсан Засгийн газарт нэгдэхдээ намын эрх ашгийг хойш тавьж, улс орны эрх ашгийг нэгт тавина гэсэн амлалтаасаа ухралт хийсэн гэж харагдаж байна?
- Нэгдүгээрт, нэг намын хүнийг тавьсаар байгаад дасчихжээ. АН, ХҮН намаас хүн тавихаар байж болохгүй мэт хандаж байгаа нь буруу. Хоёрдугаарт, ажлаа мэддэг хүнийг тавина.
-Агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийн бүтээмжийн менежер нь танай намаас сонгогдсон юм байна. Энэ хүн мэргэжлийн хүн үү?
-Манай Э.Золзаяа хотын мэргэжлийн хүн. ХҮН намын хот төлөвлөлтийг хөгжүүлэх, түгжрэл утаа бүх асуудлыг шийдэхтэй холбоотой гол мөрийн хөтөлбөрийг боловсруулсан мэргэжлийн байр суурьтай, итгэл үнэмшилтэй мэргэжилтэн. Тиймээс бид итгэл дүүрэн тэр томилгоог, ажлаа хийхийг нь дэмжиж байгаа.
-АТГ-ын даргыг Ерөнхий сайдын саналаар улираан томилохоор болсон. ХҮН нам үүнийг дэмжиж байгаа юу?
-ХҮН намын зөвлөл яг одоо хуралдах гэж байна. Хурлаар энэ асуудлыг Ерөнхий сайд танилцуулах байх. Яагаад сонгох ёстой, яагаад улираахаар болсныг бид асууж лавлаад дараа нь байр сууриа илэрхийлнэ.
-П.Наранбаяр сайдтай зодолдсон нь үнэн үү?
-Өнгөрсөн 4 дэх өдөр би эмнэлэгт хуваарьт хагалгаанд орсон. Өнөөдөр л ажилдаа ирж байна. Харамсалтай нь эмнэлэгт байх хойгуур ардын аман зохиол шиг худал ташаа мэдээлэл гарчихсанд тайлбар тавих боломжгүй байлаа. Өглөө болсон жирийн нэг хурал. Түүн дээр ёстой л санаандгүй осол болсон. Сүртэй юм юу ч болоогүй. Ямар ч зодоон цохион болоогүй. Манай нам, тэр тусмаа П.Наранбаяр сайд бид хоёр зодолдоод байхаар хүмүүс биш. Цагдаад ямар ч гомдол хэн ч гаргаагүй. Тийм зүйл ерөөсөө байхгүй шүү. Санамсаргүй нүд рүү нь хуруугаа хийдэг шиг л юм болсон.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яагаад МАН гэж гэнээ ха ха. Ялсан нам нь МАН биз дээ. Сонгууль гэж нэг юм хийснийг мартчихсан уу бүр амар ай
Чадвар муутай шахаагааны б�##�ай ажлаа зогсоо, компанид дарамт болж байна, Компанийн засагл�##�ыг ингэж сайжруулахгүй байх шүү
ёооё, маргааш бидний нүд рүү санамсаргүй хуруугаа хийх юм байна л даа, юун нөгөө төсөв хэмнэх, цомхотгох, яадаг өлөн бөөснүүд вэ, дараагийн сонгуулиар ХҮН гээч намыг бүгд мартая гэж л ури�##�маар байна