Тооцоолол: 400 гаруй “Бүтээмжийн менежер”-ийн цалинд сард ₮3 сая, жилд ₮33 тэрбумыг зарцуулна
Бүтээмжийн менежерийн цалингийн асуудал шүүмжлэл дагуулж байна. Одоогоор 123 Төрийн өмчит компанид 400 гаруй орлогчийн статустай менежерүүд томилогдоно гэдэг мэдээлэл бий.
Тодруулбал, Хамтарсан Засгийн газрын тогтоолоор, гурван нам хүмүүсээ энэ статусаар хаа сайгүй томилж байгаа аж. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компаниуд болон бусад төрийн өмчит компаниудад. Гэвч тус компани “Бүх биш үйлдвэрлэл явуулдаг төрийн өмчит найман компанид л томилгоо хийгдсэн” гэв.
ХҮН нам одоогоор 20 гаруй хүнээ томилжээ. АН-аас ч бас цөөнгүй томилгоо хийгдсэн байна.
- Хөгжлийн банканд АН-аас Д.Аюурзана
- УБТЗ ХНН-т АН-аас П.Нүрзэд
- ЭТТ ХК-нд АН-аас Н.Пунцаг
- Эрдэнэт Үйлдвэрт АН-аас И.Мөнхжаргал
- Эрдэнэс Монгол ХХК-нд АН-аас Н.Жавзанпагма нар томилогджээ.
Тэд төрийн өмчит компаниудын ашгийг сайжруулах чиг үүрэгтэй. 400 гаруй Бүтээмжийн менежерийн сарын цалин 2000 ам.доллар буюу 5-7 сая төгрөг.
Тооцоолол бодъё, 400 гаруй хүний цалинг таван саяар бодоход л сард ХОЁР ТЭРБУМ, жилд 24 тэрбум төгрөг болж байна. Долоон саяар бодоход 34 орчим тэрбум төгрөгийг зөвхөн цалингийн зарлагад зарцуулах нь.
Үүн дээр өчнөөн зарлага зардал нэмэгдэх нь тодорхой. Энэ бол бага тоо биш.
Гэвч манай улс тэр дундаа Сангийн яам 34 тэрбум төгрөгийг мөнгө гэж тоохоо больжээ. Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр мэдээлэл хийхдээ “Бүтээмжийн менежерүүдийг томилоход төсөвт ямар нэгэн дарамт ирэхгүй” гэж хэлж байгаа юм. Манай улс тийм баян болчихсон юм уу, Б.Жавхлан сайд аа.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
төрийн алба хаагчдынхаа ялангуяа төрийн үйлчилгээний алба хаагчдын цалинг шавхруу шиг юм өгчөөд хэрэггүй орон тоо гаргаж өөрсдийнхөө сонгуулийн хүмүүсийг томилохоо болиоч төрийн мөнгийг янз бүрээр идэж өөрсдөө баяжихаа болиоч
Дэд сайд орлогч хэрэггүй гээд л дарганцаруудыг бүтцэд оруулаад өчнөөн мөнгө өгөөд гаргасан дахиад нэрийг нь өөрчлөөд өшөө олон /намын төлөөллөөр / менежер нэртэй томилгоо хийгээд л мэдэх юм алгаа мань мэт нь яшиг зүгээр Ерөнхийлөгчийн засаглалтай болмоор юм нэг л хүн иднэ биз олон хүн тэжээх нь ард түмэн улс оронд маань халтай юм.
Чадвар муутай шахаагааны балйай ажлаа зогсоо, компанид дарамт жинхэн болж байна, Компанийн засаглалыг ингэж сайжруулахгүй байх шүү
МАН аас олонх томилогдсон
Үндсэн цалин 7,5 сая.
bugdiig ni saihan jagsaagaad delgeech harya l buunuuruu