Тодруулга: ₮7.5 тэрбумын авлигын мөнгө хадгалан, баригдсан С.Батдөл 409-р хорих ангид ял эдэлж байна

Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "7.5 тэрбум төгрөгийн авлигын мөнгө сейфэндээ хадгалж байгаад баригдсан С.Батдөл ШШГЕГ-ын Богд Уулын амралтын газар ялаа эдэлж байна. Засгийн газар яагаад байгаа юм. Энийг амралтын газар амрааж байгаа мөнгө мэддэг сайд байна гэсэн үг. Амрааж байгаа хүнээ олж шийтгээрэй" хэмээсэн.
Бид С.Батдөлийг хаана хоригдож буй талаар ШШГЕГ-аас тодруулахад "Шүүхийн шийдвэр гарсан үеэс одоог хүртэл С.Батдөл Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 409 дүгээр хорих ангид хоригдож байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хэлсэн амралтын газар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор орчим байрладаг. Харин 409 дүгээр хорих анги Баянзүрх дүүргийн товчооны ойролцоо байрладаг" хэмээсэн юм.
Эргэн сануулахад, "С.Батдөлийг 11 удаагийн үйлдлээр нэр бүхий иргэдээс нийт 2 тэрбум 354 сая төгрөгийн хахууль авсан, түүнийгээ ЧД-т үйлчилгээний зориулалттай байрыг худалдан авсан, Хан-Уул дүүргийн Ривер гарден хотхоны үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн, нэгжлэгээр илэрсэн 5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс 12 жилийн хорих ял оноосныг давж заалдах шатны шүүх хурлаар 10 болгон бууруулсан байдаг.
Улсын дээд шүүхэд өмгөөлөгч нарын зүгээс хэд хэдэн гомдлыг гаргасан бөгөөд тухайлбал, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаах гомдлыг хүлээж аваагүй байдаг. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдаж авахдаа хууль ёсны хөрөнгөө хууль бус хөрөнгөтэй нийлүүлж худалдаж авсан тул үүнийг салгаж, хууль ёсны хөрөнгийг буцаан олгуулах талаар гомдол гаргасныг хүлээж аваагүй юм.
О.ОНОН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон тэрбум төгрөгийг хадга лж л байсан хүн шүү дээ ! Энэ бид хоёрын толгой дааж мөнгө иднэ гэж юу бдгын
Жинхэнэ эздийнх нь нэг саяхан АТГ-гын даргаар улирч байх шиг бна доо !
Мөнгө хулгайлсан ацнууд амралтанд амардаг юм биш үү?төрд байгаа бөөснүүдээ мөнгө хулгайлаад Батдөл шиг амралтанд хүүхэн баваад хэвтэж чадах юм уу?
Амралтанд явсан юм бишү шоронд биш
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
шшгег ын амралтанд арын хаалганы ялтангууд ажилладаг. Батдөлийг тэнд ажиллаж байгааг мэдээлэнгүүт хорих анги руу яаралтай татжээ