Гадаад мэдээДЭЛХИЙ

Нутаг нэгт танилаа хутгалж хөнөөсөн монгол залууд БНСУ-ын шүүх 16 жил хорих ял оноолоо

Найз охиныг нь хүчирхийлсэн үндэслэлээр БНСУ-д оршин суудаг монгол залуус муудалцаж, нэгнээ хөнөөсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Өмнөх мэдээллийг ЭНД дарж харна уу.

Тодруулбал, Кёнги аймгийн Сувон хотын өмнөд хэсгийн цагдаагийн газраас өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сарын 4-нд 20 гаруй насны монгол эрэгтэй А-г архи ууж байсан танилынхаа амийг хөнөөсөн хэргээр баривчилсан. Монгол Улсын иргэн А нь тус өдрийн орой 20:20 цагийн орчимд Сувон-си хотын Гвонсон-гу цэцэрлэгт хүрээлэнд хамт архи ууж байсан 30 гаруй насны танил Б-г хутгалж, хөнөөсөн. Мөн Мөн А нь н.Б-тэй уулзахаас өмнө урьдчилан зэвсэг бэлтгэж байж гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоод байсан юм.

Харин уг гэмт үйлдлээ хэрэгтэн А нь “эхнэртээ бэлгийн хүчирхийлэл үйлдсэн Б-д уурласандаа энэ хэргийг үйлдсэн” гэж мэдүүлсэн ч бэлгийн гэмт хэрэг мөн эсэх нь тогтоогдоогүй юм.


Тэгвэл 30 гаруй насны монгол эрэгтэйг хутгалж хөнөөсөн 28 настай монгол залууд анхан шатны шүүх хурлаар 16 жилийн хорих ял оноожээ.

Энэ талаар хуулийн байгууллагын өчигдөр /2025.04.11/ мэдээлснээр, А гэгч этгээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Кёнги мужийн Сувон хотын гудамжинд танил 34 настай Б-г хөнөөхөөр зэвсэг бэлтгэж уулзсан. Учир нь А-ын эхнэр нөхөртөө “Б нь гэрт орж ирээд, согтуу унтаж байхад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн” гэх хэлсэн байна. Улмаар үүнийг сонссон А, Б-тэй уулзахаар очсон ч тэрбээр хүчирхийллийн үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй, уучлалт гуйгаагүй тул түүнийг хөнөөсөн нь тогтоогдсон. Мөн А-г Б тэй уулзахдаа зэвсгээ урьдчилан бэлтгэсэн гэх үндэслэлээр хүн алах зорилготой байсныг нотолж, 16 жилийн хорих ял оноосон гэв.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 11, 2025 11:06

хүчингийн гэмт хэргийн т�##�аар нөхөртөө хэлэхээс гадна цагдаад мэдэгдэх ёстой шүү бүсгүйчүүд ээ

Зочин
Зочин
4 сар 11, 2025 17:07

Жил нь багадаж яагаад 20биш гэж

Иргэн
Иргэн
4 сар 11, 2025 23:18

ЗА ЗЗЗ ЮУН СҮРТЭЙ ПЯЗДА ВЭ УГЛААЛ ХЭД ОЦОГНООЛ ЖААХАН ТОЧИК ЦАЦААЛ БИЗ.ТЭГЭЭД ЯАЦЫН ЭХНЭРИЙН ЧИНЬ АЛ 3333 ЭРГЭЦЭН ЮМ УУ? АЛАНД БООВ МӨРГҮЙ ГЭЖ СОНСООГҮЙ ЮМ УУ? ТЭНЭГЭЭ ОДОО 18 ЖИЛ ЭХНЭР ЧИНЬ ШАЛБААГ БОЛТЛОО АЛАА ҮМХИЙРТЭЛ ҮСИЙГ НЬ ЗУЛГАРТАЛ ШААЛЦАНА ЧИ ШОРОНД ГАЧААЛДАНА ЭХНЭР ЧИНЬ АР ӨВРӨӨСӨӨ ХИЙЛГЭЭД АМААРАА ХӨХӨӨД ЛА ЛА БОДОХООС ОЙ ГУТАЖ БАЙНА.ЭХНЭРИЙХЭЭ ТОЧИК БОЛСОН БАНДААЖИЙГ ЗАХИЖ АЦРУУЛ ҮНЭРЛЭЭД ДОЛООГООД ГАЧААЛД

Холбоотой мэдээ

Back to top button