Гадаад мэдээДЭЛХИЙ

Ким Сү Хён цахим орчинд хорлонтой сэтгэгдэл бичсэн хүмүүсийг шүүхэд өгчээ

Жүжигчин Ким Сү Хён цахим орчинд хорлонтой сэтгэгдэл бичсэн хүмүүсийг шүүхэд өгсөн гэж түүний агентлаг “Gold Medalist” мягмар гарагт /2025.04.15/ мэдэгджээ. Тус агентлаг “Цахим орчинд хорлонтой нийтлэл, үндэслэлгүй цуурхал тараасантай холбогдуулан бид даваа гарагт /2025.04.14/ эрүүгийн хуулийн дагуу бусдын нэр төрд халдсан, доромжилсон хэргээр зарга үүсгэсэн” гэсэн юм.

Уран бүтээлчийн эрхийг хамгаалахын тулд ийм төрлийн хууль бус цахим үйл ажиллагааны эсрэг хуулийн хатуу арга хэмжээ авна гэдгээ “Gold Medalist” агентлаг мэдэгджээ. Ким Сү Хён өнгөрсөн сараас хойш дуулиант хэрэгт холбогдоод байгаа. Түүнийг жүжигчин агсан Ким Сэ Руныг насанд хүрээгүй байхад үерхлийн харилцаа үүсгэсэн гэж буруутгаад буй. Үүний улмаас брэндүүд Ким Сү Хёнтэй хамтран ажиллахаа зогсоож, түүний нэр хүнд ихээхэн унасан.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Kkkkk
Kkkkk
4 сар 16, 2025 23:45

Zuw shuu minii hair hujtei baigaaarai

....
....
4 сар 17, 2025 15:15

Huurhiiduu

Зочин
Зочин
4 сар 17, 2025 16:47

Уйлсан ч нүүрээ будаастай. Энэ со харчууд ямар будм�##� юм бэ.

Зочин
Зочин
4 сар 19, 2025 20:03

Бүхэл бүтэн хүн �##�чаад

Холбоотой мэдээ

Back to top button