Хэргийн шинэ нөхцөл буюу Э.Мөнхнаранг хэрэгт татан шалгах боломжтой

Өчигдөр Долоон хүний амь нас хохирсон Дүнжингарав худалдааны төвийн урд замд гарсан дэлбэрэлтийн шүүх хурал өнөөдөр /2025.04.22/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон билээ.
Тус осолтой холбогдуулан хэрэгт яллагдагчаар татагдсан “Дашваанжил” ХХК-ийн том оврын машины жолооч Ч.Рэнцэндорж, тус компанийн захирал Н.Баатаржав болон иргэний нэхэмжлэгчээр шатсан орон сууцны оршин суугчид тэдгээрийн өмгөөлөгч мөн улсын яллагч зэрэг өргөн бүрэлдэхүүнээр шүүх хуралдаан болсон билээ.
Яллагдагчийн талын өмгөөлөгч хэрэгт авагдсан нотлох баримтад тухайн осол гардаг өдөр том оврын машинтай уулзвараар хамт эргэж орсон Ниссан Патрол маркийн автомашины жолооч Э.Мөнхнаранг буруугүй гэж тогтоосныг учир дутагдалтай буюу шинжээчийн дүгнэлт хангалтгүй хэмээн үзэж буйгаа шүүх хуралдаанд хэлсэн юм.
Мөн "Зам тээврийн осол гарсан гэж үзэж байгаа. Зам тээврийн осол гарахад хоёр тээврийн хэрэгсэл холбогдсон байдаг. Зам тээврийн осол гарахад тусгай шинжээчдээр дүгнэлт гаргуулж, осол гарсан шалтгаан нөхцлийг тодорхой болгодог. Шинжээч нар буюу техникийн шинжлэх ухааны эрдэмтэн, профессоруудын дүгнэлтээр Ч.Рэнцэндорж нь осол гардаг өдөр замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэдэг гарсан. Хоёр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн огтлолцсоноос болж тухайн тээврийн хэрэгслийн газын хоолойнд гэмтэл учирсан байдаг. Хоёр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн огтлолцсон тохиолдолд замын хөдөлгөөний дүрмээр том оврын автомашин давуу эрхтэй байдаг учир тухайн үед ниссан патролын жолооч Э.Мөнхнаран зам тавьж өгөх ёстой байсан гэсэн дүгнэлт гарсан.
Э.Мөнхнарангийн жолоодож явсан автомашины өмчлөгч нь хэн байгаа вэ. Миний мэдэж байгаагаар Батлан хамгаалах яамных байх шиг байсан. Гэтэл яагаад Батлан хамгаалах яамнаас иргэний нэхэмжлэгчээр орж ирэхгүй байгаа юм бэ.
Шинжээчийн дүгнэлтээр тухайн зам стандартын шаардлага хангаагүй гэдэг нь гарсан. Тухайн өдөр Ч.Рэнцэндорж газ алдагдаж байгааг мэдмэгцээ машиныхаа хөдөлгүүрийг унтрааж, компанийн удирдлага руу мэдэгдэж хөдөлмөр хамгааллын журмын дагуу арга хэмжээнүүдийг авсан байдаг. Ингэхээр гал түүний жолоодож явсан машинаас гараагүй. Хэрвээ Ч.Рэнцэндорж машинаа унтраагаагүй, аюулгүй ажиллагааны арга хэмжээгүй авалгүй орхисон бол өөр хэрэг. Өнөөдөр гал гарснаас үүдэж хохирсон олон хүн бий. Харин тухайн гал нь Ч.Рэнцэндоржийн жолоодож явсан машинаас гараагүй гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар шинжлэх ухааны үндэслэлтэй галын дүгнэлт гараагүй. Прокурор хөдөлшгүй нотлох баримтаар хэргийг зүйлчилж оруулж ирээгүй. Тиймээс хэргийг прокурорт буцааж, мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулж өгөхийг хүсэж байна" гэсэн юм.
Харин улсын яллагч буюу прокурорын зүгээс
"Тухайн өдөр гал юунаас болж гарсныг тогтоох боломжгүй гэдэг дүгнэлт гарчихсан. Мөн Ч.Рэнцэндоржтой холбоотой тухайн нөхцөл байдалд авах арга хэмжээтэй холбоотой дүгнэлтийг гаргуулъя гэснийг ойлгохгүй байгаа. Тухайн үед арга хэмжээ авах боломжтой байсан уу үгүй гэдгийг тогтоохын тулд нотлох баримтыг шинжилж судлах гээд байгаа. Шинжээчдийн дүгнэлт дээр замын хөдөлгөөний дүрэм журмыг зөрчсөн гэдэг ойлголт байхгүй ч дадлага туршлага дутсан гэдэг асуудал бий. Энэ нь олон жил ажиллаж, эрхээ нэмэгдүүлж авахтай холбоотой.
Тухайн сохор бүсэд орох боломжтой юу гэдгээ мэдэх боломж байсан уу үгүй юу гэдэг л асуудал. Дадлага туршлагатай хүн байсан бол мэдэх боломжтой байсан гэсэн үг.
"Дашваанжил" гэдэг компанийн захирал, жолооч энэ хэрэгт гэм буруугүй гэдэг агуулга өмгөөлөгчдийн зүгээс хэлсэн. Гэм буруугийн асуудал энд яригдахгүй. Тухайн барилга, зам нь стандарт шаардлага хангасан юм уу. Онцгой байдлын алба хаагчид хөдөлмөр аюулгүй байдлын дүрэм журмаа зөрчсөн үү гэдгийг тогтоосны эцэст явагдана. Энд ямар асуудал яригдаад байна гэхээр тухайн гэмт үйлдэл хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо гэдэг асуудал яригддаг. Тухайн зам стандарт бус байлаа гээд хэрэгт ач холбогдолгүй. Гол нь "Дашваанжил" гэдэг компани хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг хэрэгжүүлж чадсан юм уу. Тухайн тээврийн хэрэгсэл нь ямар журмаар явах юм. Тусгай зөвшөөрлөө аваад өөр замаар явсан бол Дүнжингаравын уулзвараар явахгүй байсан" гэсэн юм.
Ч.Рэнцэндоржийн өмгөөлөгч Х.Даваахүү
"Прокурорын зүгээс яагаад Батлан хамгаалах яамыг хэргийн оролцогчоор татахгүй байгаа дээр тайлбар өгсөнгүй. Тэгсэн мөртлөө хэргийн оролцогч биш гэчихээд яагаад хэргийн оролцогч биш талаас яагаад нотлох баримт гаргуулж аваад байгаа юм бэ. Мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримт гаргаж өгөх ёстой" гэв.
Ингээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэр гарч,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалтыг үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт руу буцаахаар шийдвэрлэсэн юм.
Тухайн өдөр газ тээвэрлэж явсан том оврын автомашинтай замын хөдөлгөөн хамт оролцсон ниссан патрол маркийн автомашины жолоочийг найман төрлийн 98 шинжээчийн дүгнэлтээр хэрэгт буруугүй гэж үзэж сулласан билээ.
Харин өчигдөр болсон шүүхийн шийдвэртэй холбоотойгоор зам тээврийн осол гарсан нөхцөл байдлыг дахин шинжээч томилж шийдвэрлэхээр болсон бөгөөд ингэснээр Э.Мөнхнаранг хэрэгт холбогдолгүй гэдгийг шүүхээр эцэслэн тогтоогоогүй учир нэмэлт мөрдөн байцаалтаар дахин шалгагдах нөхцөл үүсэх боломжтой юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
үгүй мөн
odii boltol hav daraad multalchih sanaatai l baij dee. prokuror mordogch nar sanaarhal ni todorhoi bna l daa. ter mashin zam teevriin osol gargaagui bol gal garahgui bailas. ene bol engiin logik. harin durem zorchsonii ulmaas osol garsan uu gedgiig yaj tailbarlaad bgaa ni bidend todorhoi bish bna. bichlegees harahad zorchson l haragdaad bgaa. esvel mongoliin ard tumen bugd sohor, mordosch bilgiin nudeer tus#as haraad bna uu?
Ниссаны жолооч жаахан хүлээгээд том машиныг гаргасан бол энэ эмгэнэлт явд�##� бодохгүй байсан гэж жолооч хүний хувьд ойлгосон.
Албан байгууллага нь туслах нэг машин гаргаж хотоос гаргах ёстой байсан байхаа нэг жолоочид даатгаад орхисон нь буруу гэж харагдаж байна .хариуцаж авсан жолоочоос өөр хэн тэр газын төлөө санаа тавих юм бэ. Патролын газанд санаа тавих ёстой гэх нь эрүүл ухаанд буухгүй байна. Зам тээврийн ослын буруутан гэж хариуцлага хүлээх ёстой нь ойлгомжтой. Энэ нь онцгой тохиолдол үүний буруутан нь хариуцаж явсан хүн нь .Тэр хүн осолд хүргэхгүй байх үүрэгтэй. Осолд хүргэхгүй байлгахад байгууллага туслах ёстой
Эмээгийн хүүхэд бишүү
Энэ з�##�уу Хүзүүгүй хүний хүүхэд гэх үнэн үү худлаа юу
Элбэгдоржийн Мөнхнаран мөн ч том бна
Патролын жолоочид их буруу бгаа шүүхийн
Элбэгдоржийн чөтгөр шүгэлсэн харанхуй хар буг гээ биз дээ. Эхнээсээ ингэх нь яасан юм
har uhaanaar bodohod patrol l buruutai bga bz dee.
МАН ын том хандивлагч
Бичлэг хараад , Патрол машин , газ тээвэрлэж явсан машины шахуургын хоолойг хуга мөрөгчихлөө гэж л харагдаж байсан
Э. Мөнхнаран гэгчийг ш�##�гаач!!!
Яаж ч харсан энэ патрол машины жолоочийн буруу. Яагаад ш�##�гахгүй бгаа юм.
Enig oroltsuulj shudarga shuuhig ahaardaj bna
Татаач дээ яав�##� гэж батла н хамга�##�ахаас хндэн тагрөг гарна биз дээ