Нийгэм мэдээ
БЗС-ийн 14 мянган хүний мэдээллийг Монголбанкны хар жагсаалт руу өгчээ

Засгийн газрын хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчилэн баталсан бөгөөд үүнтэй холбогдуулан өнгөрсөн хугацаанд зээлээ төлөөгүй иргэдийн мэдээллийг Монголбанк руу шилжүүлжээ.
Нийт 14 мянган хүний 300 орчим тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг Монголбанкны хар жагсаалтад оруулахаар өгсөн бөгөөд авлагатай хэмээн бүртгэгдсэн байна. Шинэчилсэн журмаар их дотоодын их сургуульд 2 жил суралцсаны дараа гадаадын их сургуульд 2 жил суралцсан тохиолдолд л зээл олгох юм. Мөн Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлтийн хугацааг 20 хүртэлх жил, гадаадад их сургуулиа төгсөөд 3 жил хүртэл ажиллаж болно гэсэн нөхцлийг тусгасан байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.