Гадаад мэдээДЭЛХИЙ
Алдарт тэрбумтан Уаррен Баффет тушаалаа хүлээлгэн өглөө

Дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулагчдын нэг болох тэрбумтан Уаррен Баффет “Berkshire Hathaway” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгсөн байна. Тэрбээр 60 жилийн турш тус компанийг удирдсаныхаа дараа дэд дарга Грег Абрелд гүйцэтгэх захирлын тушаалыг шилжүүлнэ гэжээ.
94 настай Баффет бямба гарагт /2025.05.03/ “Berkshire Hathaway” компанийн энэ жилийн уулзалтыг хийсэн байна. Омахад болсон уулзалтыг хаах үедээ тэр “Энэ оны эцсээр Грег компанийн гүйцэтгэх захирал болох цаг ирсэн гэж би бодож байна” гэж хэлжээ. Тэр шаардлагатай хэд хэдэн тохиолдолд тус болохоор хувь нэмрээ оруулна гэхдээ эцсийн шийдвэр Грегийнх байх болно хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mundag horongo oruulagch hun shuu huuhehf bhgdaa horongo oruulhiin une tseniig medsen hundee