Трамп TikTok-т дахин боломж олгов

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт /2025.06.19/ “ByteDance” компани TikTok-ийн АНУ дахь үйл ажиллагаагаа худалдах хугацааг 90 хоногоор сунгаж, есдүгээр сарын 17-нд болгосон байна. Энэ хугацаанд “ByteDance” TikTok-ийн АНУ дахь үйл ажиллагаагаа худалдахгүй бол хориглоно.
Өнгөрсөн жил Ерөнхийлөгч асан Жо Байдены баталсан хуулийн төслөөр бол TikTok-ийг АНУ-д нэгдүгээр сард хориглох ёстой байсан. Тэгвэл Трамп ажлаа хүлээн авснаасаа хойш хоёр ч удаа TikTok-ийг хориглох хугацааг сунгасан юм. TikTok гэх мэт сошиал платформууд 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Трамп анх ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа TikTok-ийг хориглохыг оролдож байсан бол одоо бодлоо өөрчилсөн юм.
TikTok пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ “Бид Ерөнхийлөгч Трампын манлайлал болон TikTok-ийг хэрэглэхэд нээлттэй байлгахад дэмжлэг үзүүлсэнд талархаж байна” гэжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Лэвитт “Сайн тохиролцоонд хүрэхийн тулд шаардлагатай нэмэлт хугацаа. Ерөнхийлөгч Трамп TikTok-ийг хориглохыг хүсэхгүй” хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.