Гадаад мэдээДЭЛХИЙ

Уаррен Баффет $6 тэрбумаар үнэлэгдэх хувьцаа хандивлажээ

Уаррен Баффет баасан гарагт /2025.06.27/ “Berkshire Hathaway” компанийнхаа зургаан тэрбум орчим ам.доллароор үнэлэгдэх хувьцааг “Gates Foundation” болон бусад гэр бүлийн буяны байгууллагуудад хандивласан байна. Хорь гаруй жилийн өмнө хөрөнгөө хандивлаж эхэлсэн Баффетын хувьд энэ нь хамгийн өндөр дүнтэй нэг удаагийн хандив болсон юм.

Тэрбээр “Berkshire Hathaway” компанийн B ангиллын 12.36 сая хувьцаа хандивласан байна. Ингэснээр түүний хандивласан хөрөнгөний нийт хэмжээ 60 тэрбум ам.доллар болж буй. Хандивыг задалж үзвэл 9.43 саяыг “Gates Foundation”, 943,384 хувьцааг “Susan Thompson Buffet Foundation”, 660,366 хувьцааг өөрийнх нь хүүхдүүд удирддаг “Howard G. Buffet Foundation, “Sherwood Foundation”, “NoVo Foundation”-д хандивлажээ. Хандив өргөхөөс өмнө Баффетын хөрөнгө 152 тэрбум ам.доллар байсан юм. Тэр өнгөрсөн жил өөрийнхөө гэрээслэлээ өөрчилж, таалал төгссөнийхөө дараа хөрөнгийнхөө 99.5 хувийг хүүхдүүдийнхээ хяналтад байдаг буяны байгууллагад шилжүүлэхээр болгосон.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 29, 2025 18:38

Гадаадын баян нэр хүндтэй хүмүүс буяны ажил их хийх юм манайд болохоор бөх морь 2 т их мөнгө өгөхийн өвчтэй хүүхдүүдэд л тус болвол тэр л ёстой их буян даа

Холбоотой мэдээ

Back to top button