“Jeju Air”-ийн нисгэгч арай бага гэмтэлтэй хөдөлгүүрээ унтраасан байж магадгүй

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 29-нд “Jeju Air” агаарын тээврийн компанийн Boeing 737-800 загварын онгоц осолдож 179 хүн харамсалтайгаар амь үрэгдсэн. Тус осол нь БНСУ-ын нутаг дэвсгэрт гарсан, хамгийн олон хүний амь нас эрсэдсэн осол юм.
Ослын мөрдөн байцаалтын явцын талаар мэдээлэлтэй нэгэн эх сурвалж даваа гарагт /2025.07.21/ хэлэхдээ нисгэгч арай бага гэмтэлтэй хөдөлгүүрийг унтраасан гэдгийг илтгэх тодорхой баримт албаныхан олсон гэжээ. Эх сурвалж хэлэхдээ онгоцны сэг, хар хайрцгийн дуу хураагч, компьютерын мэдээлэл, хөдөлгүүрийн унтраалга зэрэг нотлох баримтууд нисгэгчид баруун хөдөлгүүрийн оронд зүүн хөдөлгүүрийг унтраасныг харуулсан хэмээсэн юм.
Мөрдөн байцаагчид бямба гарагт хэвлэлийн бага хурал хийхдээ баруун хөдөлгүүрт нь илүү гэмтэл учирсан байсан гэжээ. БНСУ-ын засгийн газрын эх сурвалж мэдээлснээр онгоцны хөдөлгүүрт шувуу орохоос өмнө хөдөлгүүрт ямар нэгэн техникийн гэмтэл илрээгүй хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.