Энтертайнмент
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Киргиз үндэсний гэр, морьт цэргүүдтэй угтан авчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз улс дахь айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров "Манас" олон улсын нисэх онгоцны буудалд манай улсын ерөнхийлөгчийг хүлээн авахдаа Киргиз үндэсний гэрийг байршуулж, морьт цэргүүд жагсан өөрсдийн соёлын өвийн онцлог байдлыг харуулах найрсаг угталт хийн хүлээж авчээ.
Мөн үндэсний хувцсаар гоёсон охид хүндэт зочдод боорцог, зөгийн бал барин угтсан байна. Угталтын үеэр мөн Киргизийн уран бүтээлчид оролцож, Киргиз, Монголын хөгжмийн зохиолуудыг тоглож сонирхуулсан юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
Эх сурвалж: MK.RU
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
маш хүндэтгэлтэй угтаж авчээ, одоо дууриагаад буянт ухаад хэдэн гэр барих юм байна даа
Нүүдлийн Модон тэргэн дээр гэр барив�##� тун сайхан харагдана.