Гадаад мэдээДЭЛХИЙ

“Jeju Air”-ийн осолдсон онгоцны хөдөлгүүр нь ажиллах боломжтой байсан

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард “Jeju Air” компанийн Boeing 737-800 загварын онгоц осолдож, 181 хүн сууж явсны зөвхөн хоёр нь л амь гарсан. Тус ослын шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байгаа юм. Ажилд оролцож буй мөрдөн байцаагчдын нэг нь нэмж мэдээлэл өгөхдөө шувуу мөргөсний улмаас нисгэгчид унтраасан хөдөлгүүр ажиллах боломжтой байсан гэжээ. Нисгэгчид хөдөлгүүрээрээ ниссээр байж болох байсан гэж байцаагч хэлсэн юм.

Мөрдөн байцаагчид БНСУ-ын нутаг дэвсгэрт гарсан хамгийн олон хүний амь насыг авч одсон тэрхүү ослын эцсийн тайланг гаргаагүй байгаа. Гэхдээ онгоцны хоёр хөдөлгүүрийн талаарх мэдээлэл олон нийтэд илж болж буй. Хохирогчдын гэр бүлүүд гомдол мэдүүлсний улмаас ил болгоогүй нэгэн баримт бичгийг “Reuters” агентлаг олж авсан юм. Тэрхүү бичиг дээр онгоцны зүүн хөдөлгүүр баруун хөдөлгүүрээсээ арай бага гэмтэл авсан гэдгийг онцолсон байжээ. Гэвч шувуу мөргөснөөс 19 секундийн дараа зүүн хөдөлгүүрийг унтраасан.

Баруун хөдөлгүүрт гал гарч, утаа ялгарч байсан ч нисэх хэмжээний хүч ялгаруулж болох байсан гэж тэр мөрдөн байцаагч хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 28, 2025 19:06

Эцсийн тайлан гараагүй байхад элдэв цуу мэдээ гаргах хортой

Холбоотой мэдээ

Back to top button