Нийгэм мэдээ

Ирэх арав хоногийн цаг агаарын төлөвтэй танилц

2025 оны наймдугаар сарын 11-нээс 20-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

11-12-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.

Хур тунадас: 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 15-нд Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 16-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд Алтай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 12-нд төв болон зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн байна.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 12,14-нд бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 12-нд сэрүүсэж шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button