“Meta” дэлгэцтэй ухаалаг шилээ танилцууллаа

“Meta” компани лхагва гарагт /2025.09.17/ дэлгэцтэй ухаалаг шилээ танилцуулсан байна. Ray-Ban Display нэртэй тэрхүү шил нь “Meta” компанийн гаргаж буй анхны ухаалаг утас юм. 799 ам.долларын үнэтэй тус шилийг гартаа зүүсэн бугуйвчаар удирдаж болдог байна.
Марк Зукерберг шилийг танилцуулахдаа “Энэхүү шил нь Ray Ban брэндийн сонгодог загвартай. Гэхдээ энэ нь өндөр нягтаршилтай дэлгэц, хиймэл оюун ухаантай анхны шил юм” гэжээ. Түүний хэлснээр хүмүүс энэхүү шилийг ашиглан бичлэг үзэх, мессеж уншиж хариулах гэх мэт ажлыг хийн боломжтой юм. Дэлгэц нь хүрээлэн буй орчныг харагдах байдалд нөлөөлөхгүй, ашиглаагүй үед алга болдог гэж Зукерберг хэлжээ.
Танилцуулгын үеэр Зукерберг тэрхүү шилийг ашиглан “Meta” компанийн технологийн захирал Эндрю Босворт руу залгах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн байна. Энэхүү шил нь есдүгээр сарын 30-нд АНУ-д худалдаанд гарна. “Meta” ухаалаг шилээ “EssilorLuxottica” компанитай хамтран 2019 оноос хойш хөгжүүлсэн юм. Хоёр компани өнгөрсөн жил урт хугацаанд хамтран ажиллах гэрээгээ шинэчилсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.