Гадаад мэдээЭнтертайнмент

Super Bowl дээр соёлын "шоу дайн" эхэллээ

2026 оны Super Bowl-ын завсарлагааны шоуны гол уран бүтээлчээр Пуэрто Рикогийн алдарт дуучин, реппер Bad Bunny сонгогдсон тухай NFL, Apple Music, Roc Nation байгууллагууд хамтран албан ёсоор мэдэгдсэн.

Уг тоглолт 2026 оны хоёрдугаар сарын 8-нд, Калифорни мужийн Санта-Клара хот дахь Levi’s Stadium-д зохион байгуулагдах юм.

Bad Bunny-гийн хувьд энэхүү тоглолт нь АНУ-д тоглох цорын ганц тоглолт байх магадлалтай юм. Тэрбээр өмнө нь Цагаачлалын алба /ICE/-тай холбоотой шалтгаанаар АНУ-д тоглолт хийхээс зайлсхийж байснаа илэрхийлж байсан.

Гэвч энэхүү сонголт улс төрийн маргаан дагуулж, зарим консерватив улс төрч, шүүмжлэгчид түүнийг "Трампыг эсэргүүцэгч", "ICE-ийн эсрэг поп од" хэмээн нэрлэжээ. Ерөнхийлөгч Дональд Трамп ч NFL-ийн шийдвэрийг “үндэслэлгүй, инээдтэй” гэж буруушаасан байна.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын консерватив байгууллага "Turning Point USA" Super Bowl-ын үеэр өөрсдийн завсарлагааны шоуг зохион байгуулахаа зарлалаа. “The All American Halftime Show” нэртэй уг шоу нь мөн 2026 оны хоёрдугаар сарын 8-нд болох бөгөөд “итгэл, гэр бүл, эрх чөлөөг” онцлон тэмдэглэх зорилготой ажээ.

"Turning Point USA" нь 2012 онд нас барсан консерватив идэвхтэн Чарли Кёрк-ийн хамтран байгуулсан байгууллага бөгөөд түүний эхнэр Эрика Кёрк одоо тус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэдний зүгээс шоуны уран бүтээлчид болон дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд зарлана гэдгээ мэдэгдээд байна.

Ийнхүү Super Bowl LX зөвхөн спортын бус, соёл, улс төрийн халуун сэдэв болон хувирч байгаа юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button