АНУ-ын паспорт дэлхийн хамгийн хүчирхэг 10-ын тоонд анх удаа орсонгүй

Дэлхийн улс орнуудын паспортын хүчийг жагсаадаг хэд хэдэн индекс байдаг. Тэдгээрийн нэг нь “Henley & Partners” фирм 20 жилийн өмнө гаргаж эхэлсэн индекс юм. Тус фирм энэ саяхан нийтэлсэн индексээр бол АНУ анх удаа хамгийн хүчирхэг паспорттой 10 орны тоонд багтаагүй байна. Тодруулбал АНУ-ын паспорт дэлхийн 227 улс болон нутаг дэвсгэрийн 180-руу нь визгүй зорчдогоороо Малайзтай ижил тул хамтдаа 12-р байранд жагсжээ.
Тэрхүү жагсаалтыг одоо Азийн гурван орон тэргүүлэх болсон байна. 193 орон руу визгүй зорчдог Сингапур нэгт, 190 орон руу визгүй зорчдог БНСУ хоёрт, 189 орон руу визгүй зорчдог Япон гуравт оржээ. “Henley & Partners” ижил оноотой орныг нэг байранд жагсаадаг тул АНУ-аас дээгүүрт ордог 36 орон байгаа гэсэн үг. 2014 онд тус фирм индексээ гаргаж эхлэхэд АНУ нэгдүгээр байрт орсон. Мөн долоодугаар сард гаргасан индексээр эхний 10-таа орж байсан ч ийнхүү хоёр байр ухрав.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud