“KPop Demon Hunters” киноны дуу Оскарын тайзнаа эгшиглэнэ

2026 оны Оскарын наадамд “Шилдэг дуу” төрөлд нэр дэвшсэн зөвхөн хоёр дууг тайзнаа амьдаар нь толилуулах аж.
2026 оны Оскарын шагнал гардуулах ёслолд “KPop Demon Hunters” киноны “Golden”, “Sinners” киноны “I Lied to You” дуунуудыг амьдаар нь тоглуулна. Харин бусад нэр дэвшсэн дуунуудыг тусгайлан бэлтгэсэн танилцуулгын хэсгүүдээр үзүүлж, олон нийтийн сүлжээгээр дэмжин сурталчлах юм.
2025 оны Оскарын наадамд “Шилдэг эх дуу” төрөлд нэр дэвшсэн дуунуудыг тайзнаа амьдаар нь тоглуулаагүй бол 2026 оны Оскар энэ уламжлалыг дахин сэргээж байна. Гэхдээ энэ жил нэр дэвшсэн дуунуудаас зөвхөн хоёр нь л амьдаар эгшиглэнэ.
Энэ тухай Оскарын гүйцэтгэх продюсерууд болох Раж Капур, Кэти Маллан, мөн продюсер Тарин Хард нарын зүгээс энэ жилийн хөгжмийн нэр дэвшигчдэд илгээсэн захидалд дурдсан байна.
Харин үлдсэн гурван дуу болох Ник Кэйв ба Брайс Десснер нарын Train Dreams киноны “Train Dreams”, Дайан Уоррен-ы Diane Warren: Relentless киноны “Dear Me”, мөн Viva Verdi киноны Николас Пайк-ийн “Sweet Dreams of Joy” дуунуудыг кино болон тайзны арын бичлэгийг багтаасан, тусгайлан бэлтгэсэн танилцуулгын хэсгүүдэд тоглуулах аж.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Hollywood Reporter




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.