Спорт

25 дахь удаагийн өвлийн олимпод 3500 тамирчин 16 төрөлд өрсөлдөнө

25 дахь удаагийн өвлийн олимпод ойролцоогоор 3,500 тамирчин оролцож, спортын 16 төрөл, 116 тэмцээнд 19 хоногийн турш медалийн төлөө өрсөлдөх юм.

Өвлийн олимпийн нээлт хоёдугаар сарын 6-нд болох бөгөөд нээлтийн ёслол анх удаа олон байршилд зэрэг зохион байгуулагдана. Гол үйл ажиллагаа Милан хотын 80,000 хүний суудалтай Сан-Сиро цэнгэлдэхэд төвлөрнө. Үүний зэрэгцээ Предаццо, Ливиньо, Кортина д’Ампеццо хотуудад тэмцээний бүсүүдээрээ төлөөлөгчид жагсана. Итали болон олон улсын уран бүтээлчид оролцох бөгөөд АНУ-ын поп од Мэрайя Кэри тайзнаа гарах төлөвтэй.

Мөн 60,000 орчим үзэгч оролцоно гэж тооцоолжээ. “Милан–Кортина”- 2026 нь түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй байршилтай өвлийн Олимп болно. Тэмцээн дараах дөрвөн үндсэн бүст хуваагдана

  • Милан
  • Вальтеллина (Бормио, Валдизотто, Ливиньо)
  • Кортина (Антерсельва / Анхольц орно)
  • Валь ди Фьемме (Предаццо, Тезеро)

Мөн Верона хот хаалтын ёслолыг хүлээн авч, 3-р сарын 6-нд Паралимпын нээлтийг зохион байгуулна. Итали улс Олимпыг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна.Цанын уулын авиралт (Ski Mountaineering / Skimo) анх удаа Олимпын төрөл болно.

“Милан–Кортина”- 2026 нь хүйсийн хувьд хамгийн тэнцвэртэй өвлийн Олимп болох бөгөөд эмэгтэй тамирчдын эзлэх хувь 47 хувиас давах төлөвтэй байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button