Украин, ОХУ хэлэлцээ энхийн тохиролцоогүй өндөрлөлөө
Швейцарын Женев хотод Украин, ОХУ хоёр АНУ-ын зуучлалаар хоёр дахь удаагаа хэлэлцэж дууслаа. Энэ удаагийн уулзалт мөн адил энхийн тохиролцоогүй өндөрлөж, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хэлэлцээний үр дүнд сэтгэл дундуур байгаа гэдгээ илэрхийлжээ. Харин АНУ чухал ахиц дэвшил гарсан гэж мэдэгдсэн байна.
Хэлэлцээ дууссаны дараа Зеленский “Зарим нэг суурь ажил хийгдсэнийг харж байгаа ч одоогоор хоёр талын байр суурь өөр байна. Учир нь хэлэлцээ амар явагдаагүй” гэжээ. Түүний хэлснээр хоёр тал гал зогсоохыг хэрхэн хянах тал дээр ихэнх зүйл дээр санал нэгдсэн хэмээсэн байна. Гэхдээ Запорожье цөмийн цахилгаан станцыг хэн хянах тал дээр асуудлууд шийдэгдээгүй байна гэж Зеленский хэлсэн юм.
Уулзалтад АНУ-ыг төлөөлж оролцсон тусгай элч Стив Виткофф “Хоёр тал чухал ахиц дэвшил гаргаж, тус тус удирдагчаа мэдээллээр ханган тохиролцоонд хүрэхийн тулд үргэлжлүүлэн ажиллахаар зөвшилцсөн” гэжээ.
Эх сурвалж: The Moscow Times















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.