Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ сүүлийн 24 жилд анх удаа эмэгтэйчүүдийн уран гулгалтаас алт авав

АНУ-ын Алиса Лиү пүрэв гарагийн /2026.02.19/ орой эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан төрөлд алтан медаль авлаа. Ингэснээр тус улс сүүлийн 24 жилд анх удаа олимпын эмэгтэйчүүдийн уран гулгалтаас алт хүртэв. Калифорни мужийн Кловис хотоос гаралтай 20 настай Алиса дөрвөн жилийн өмнө уран гулгалтын спортоос алга болсон байдаг. Тэгвэл тэр Японы Сакамото Каори, Накаи Ами нартай өрсөлдөн алт авч чаджээ.

Алтан даашинзтай гулгасан Алиса долоон удаа гурвалсан үсрэлт цэвэр гүйцэтгэн 226.79 оноо авч, үзэгчид суудлаасаа босож алга ташсан юм. Харин Каори 224.90 оноо авснаар мөнгөн медаль хүртсэн байна. Өрсөлдөгчдөөс хамгийн залуу нь болох 17 настай Ами 219.16 оноогоор хүрэл медаль хүртсэн юм. Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн багийн уран гулгалтын төрөлд Алиса мөн алтан медаль хүртсэн билээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button