“BAFTA”-гаас “One Battle After Another” зургаан шагнал хүртлээ
Их Британийн Академийн кино наадам (BAFTA) ням гарагт /2026.02.22/ явагдаж “One Battle After Another” кино зургаан шагнал хүртсэн байна. Тус уран бүтээл Оскарт хамгийн олон төрөлд нэр дэвшсэн рекорд тогтоосон “Sinners”, “Hamnet” зэрэг уран бүтээлтэй өрсөлдөж хамгийн том хоёр шагнал болох шилдэг кино, шилдэг найруулагчийг авчээ.
Мөн шилдэг сэдэвчилсэн кино, шилдэг зураг авалт, шилдэг эвлүүлэг, шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн байна. Киног найруулсан Паул Томас Андерсон шилдэг найруулагчийн шагналыг хүлээн авахдаа “Бид кинондоо Нина Симонегийн хэлсэн зүйлийг хулгайлсан. Тэр “Би эрх чөлөө гэж юу болохыг мэднэ. Айх айдасгүй байхыг хэлнэ” гэж хэлдэг. Тиймээс айдасгүйгээр хийж байгаа зүйлсээ үргэлжлүүлцгээе” гэж хэлсэн юм.
Ёслолын хамгийн гэнэтийн явдал нь “I Swear” кинонд тоглосон Роберт Арамайо Тимоти Шаламе, Леонардо ДиКаприо, Майкл Б.Жордан, Этан Хоук, Жесси Племонс нартай өрсөлдөөд шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин шагналыг авсан явдал байв.
Хэдийгээр "One Battle After Another" кино шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авсан ч гэсэн бокс оффист орлого багатай байсан тул 100 сая гаруй ам.долларын алдагдалтай болсон юм.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.