Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Кубыг нөхөрсгөөр эзлэх талаар ярьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нэгдүгээр сард Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог эхнэртэй нь хамт тусгай ажиллагаа явуулан баривчилсан. Мөн хоёрдугаар сард Гринландыг цэргийн хүчээр ч хамаагүй АНУ-д нэгтгэнэ гэж Европын холбоотнуудаа сандаргасан билээ. Хоёрдугаар сарын сүүлийн өдөр Израилтай хамтран Иранд цохилт өгч Дээд удирдагч Аяатолла Али Хамэнэй зэрэг тус улсын хэд хэдэн өндөр албан тушаалтныг хөнөөв.

Тэгвэл Иранд цохилт өгөхийнхөө өмнөх өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2026.02.27/ Трамп Кубыг нөхөрсгөөр эзлэх талаар ярьсан байна. Тодруулбал тэр “Кубын засгийн газар бидэнтэй хэлэлцэж байгаа. Тэд маш том асуудалд орсон. Кубын засгийн газарт мөнгө байхгүй, бүр юу ч байхгүй. Ямартай ч бидэнтэй хэлэлцэж байгаа. Магадгүй бид нар Кубыг нөхөрсгөөр эзлэх байх” гэж хэлжээ. Трамп нэмж “Тийм зүйл болж магадгүй шүү. Марко Рубио маш өндөр түвшинд хэлэлцээ явуулж байгаа. Кубын засгийн газарт мөнгө байхгүй, газрын тос байхгүй, хоол хүнс байхгүй. Одоо Кубад нөхцөл байдал маш хүнд болсон учраас биднээс тусламж авах хүсэлтэй байгаа” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монгол дахь америкийн элчинг дуудаж загнаач. Иранд халдан довтолж буй Америкийн цэргийг дайнаа зогсоохгүй бол Монголд байгаа америкийн элчин сайдын яамыг хаах хэрэгтэй.

Зочин
Зочин

Нөгөө нөүварчид яачих ваа . Хурдан жагсаачээ

Bujin
Bujin

Tegeed yah yum , America elching haalgaad Arab naizuudtaigaa naizlaad uz , Oros esvel Hytadiin haraat bno.

Холбоотой мэдээ

Back to top button