Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ яагаад Ойрх дорнодын асуудалд яагаад хөндлөнгөөс оролцохгүй байна вэ

АНУ болон Израил Иран руу довтолсон өдөр БНХАУ албан ёсны байр сууриа илэрхийлэх гэж хэдэн цаг хүлээсэн. Дараа нь тус улс нөхцөл байдалд маш их санаа зовж буйгаа илэрхийлж, цэргийн ажиллагааг нэн даруй зогсоож, хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг уриалсан мэдээлэл хийсэн юм.

Маргааш нь Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдэл гаргахдаа энэ цохилтыг байж боломгүй зүйл гэж буруушаасан. Мөн тэр талуудыг хэлэлцээгээ дахин эхлүүлэхийг уриалжээ.

БНХАУ энэ мөргөлдөөнд шууд хөндлөнгөөс оролцох шинж алга. Дэлхийн тавцан дээр БНХАУ бол АНУ-ын гол өрсөлдөгч. Гэхдээ Бээжин Ойрх дорнодод оролцоно гэх хүлээлт тавих нь бодит байдалтай нийцэхгүй. Бусад мөргөлдөөнүүд, өнгөрсөн жил Иран Израилын хийсэн дайны үед ч БНХАУ улс ийм байр суурьтай байсан. Дэлхийн аль нэг буланд мөргөлдөөн үүсэхэд Бээжин хүч хэрэглэхийг буруушаана. Гэхдээ урт хугацааны ашиг сонирхлоо бодож хөндлөнгөөс оролцдоггүй.

Энэ удаад тэдний ашиг сонирхолд хамаарах зүйлсийн нэг нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Бээжинд хийх айлчлал юм. Тус айлчлал дөрөвдүгээр сард болох төлөвтэй байна.

Зургийн эх сурвалж: Lowy Institute

БНХАУ яагаад мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцохгүй байгаа вэ?

БНХАУ-ын зэвсэгт хүчин эдийн засгийнхаа хамтаар хурдацтай хөгжиж байгаа. Бээжин Ирантай хамтарч цэргийн сургуулилт хийж, 2017 онд Зүүн Африкийн Жибути улсад анх удаа гадаад дахь цэргийн бааз байгуулсан. Хэдий БНХАУ Африк, Латин Америк руу хүрээллээ тэлж байгаа ч Ази тивд гол анхаарлаа хандуулдаг. Тайвань болон Өмнөд Хятадын тэнгист өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалах нь Бээжингийн хувьд хамгийн чухал.

Таатай боломж гарсан үед БНХАУ Ойрх дорнодын асуудалд дипломат аргаар  оролцдог. Тухайлбал 2023 онд Иран болон Саудын Арабыг эвлэрүүлэхэд Бээжин хувь нэмэр оруулсан. “International Crisis Group”-ийн шинжээч Уильям Яанг БНХАУ-ын Ойрх дорнод дахь оролцооны талаар ярихдаа АНУ-ын Афганистан, Иракт хийсэн дайныг Бээжин том сургамж гэж үздэг гэжээ. Тиймээс ийм зөрчилдөөнөөс хол байхыг хичээдэг аж.

Уильям "БНХАУ өөрийн бүс нутгаас хол газар цэргийн хүчээр нөлөөлөх дургүй. Мөн Ойрх дорнод шиг тогтворгүй газрын аюулгүй байдлыг хариуцахыг хүсэхгүй байна" гэж нэмж хэлжээ.

БНХАУ ОХУ болон Венесуэлийг дипломат, эдийн засгийн, зэвсгийн эд анги нийлүүлж дэмждэг. Гэхдээ Украин эсвэл Латин Америкт ямар нэгэн цэргийн ажиллагаа явуулаагүй.

“Foundation for Defense of Democracies” институцад ажилладаг шинжээч Крэйг Синглтон хэлэхдээ, БНХАУ хөндлөнгөөс ажиглаж буй нь дэлхийн геополитикт тэдний нөлөө хязгаарлагдмал байгааг харуулж байна гэжээ.

Тэр "Таамагласнаар Бээжингийн хариу үйлдэл их хязгаарлагдмал байлаа. Цэргийн үйл ажиллагаа явагдаж эхэлсэн үед БНХАУ үйл явдлыг өөрчилж чадахгүй байгааг харууллаа. Бээжин дургүйцлээ илэрхийлж чадах ч АНУ, Израилын цэргийн ажиллагааг зогсоож чадахгүй" хэмээсэн байна.

БНХАУ АНУ-тай тогтоосон харилцаа нь Иранаас илүү чухал

Иран руу хийсэн дайралтад БНХАУ мэдээж дургүйцэж байгаа ч энэ нь АНУ-тай тогтоосон харилцааг нь эвдэхгүй. Мөн Трамп болон Ши Жиньпин нарын уулзалтад саад болохгүй гэж шинжээчид үзэж байна. БНХАУ-ын эрх баригчдын хувьд АНУ-тай тогтоосон харилцаа нь Иранаас хамаагүй чухал юм.

Бээжин Ираны асуудлаар Вашингтонтой олон улсын тавцанд маргаж магадгүй. Гэхдээ Трамптай шинэ зөрчил үүсгэх нь тэдэнд ашиггүй гэж "The Asia Group"-ийн түнш Жорж Чен хэлжээ. Тэр "АНУ, БНХАУ-ын харилцаа аль хэдийн төвөгтэй нөхцөл байдалд байгаа. Үүн дээр Ираны асуудлыг нэмэхийг хоёр тал хүсэхгүй" гэж нэмж хэлсэн байна.

Эрчим хүчний асуудал зөвхөн Ираны газрын тосоор хязгаарлагдахгүй

БНХАУ бол Ираны газрын тосны хамгийн том худалдан авагч. Гэхдээ Бээжингийн эрх баригчид эрчим хүчний аюулгүй байдалдаа анхаарал тавьж, газрын тосны эх сурвалжуудаа төрөлжүүлсэн. Одоо БНХАУ-ын санааг хамгийн их зовоож буй зүйл  газрын тосны үнэ өсөж Ойрх дорнодын бусад орнууд экспортолдог байгалийн хий, нефтийн нийлүүлэлт тасалдах явдал юм.

Зургийн эх сурвалж: Live Science

Өнгөрсөн жил БНХАУ Иранаас өдөрт 1.4 сая баррель тос импортолсон байна. Өөрөөр хэлбэл БНХАУ далайгаар импортолсон газрын тосны 13 хувь нь Иранаас ирдэг. Мөргөлдөөн болохоос өмнө тээвэрлэлтэд гарсан нефть БНХАУ-ын хэрэглээг дөрвөөс таван сар хангах боломжтой гэж “Kpler” фирм тооцоолжээ. Энэ нь БНХАУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд өөр эх үүсвэр хайх хугацаа олгоно. Хятадын анхдагч сонголт нь ОХУ-ын үнэ нь хямд үнийн тос байна гэж “Kpler”и-йн шинжээч Мүюү Шиү хэлжээ.

БНХАУ газрын тосны нөөцөө бүрдүүлж, ханган нийлүүлэгчдээ төрөлжүүлэх ажлыг олон жил хийсэн. Тиймээс Иранаас ирэх газрын тос тос байхгүй болох нь богино хугацаанд тийм ч хүнд тусахгүй гэж Синглтон үзэж байна.

Харин Иран улс Ормузын хоолойг хаах оролдлого хийж эхэлсэн нь БНХАУ-ын санааг илүү зовоож байгаа юм. Ираны сүрдүүлгийн улмаас шингэрүүлсэн байгалийн хийн томоохон үйлдвэрлэгч "QatarEnergy" компани даваа гарагт /2026.03.02/ үйлдвэрлэлээ зогсоосон.

БНХАУ Иранд зэвсгээр туслахгүй байж магадгүй

БНХАУ Иранд зэвсгээр туслах магадлал бага. “Center of Economic and Law Studies”-ийн судлаач Мухаммед Зулфикар Рахмат "Зэр зэвсгийн тусламж үзүүллээ гэвэл тэр нь зөвхөн өмнө нь хийсэн гэрээ хэлцлийн дагуу л байна. Дайны талбарт шууд зэвсэг нийлүүлэхгүй. Учир нь Бээжин АНУ болон түүний холбоотнуудтай шууд сөргөлдөхийг хүсэхгүй байгаа" гэж хэжээ.

БНХАУ АНУ-ыг Украинд зэвсэг өгч байна гэж шүүмжилдэг. Ингэж зэвсэг нийлүүлснээр дайныг улам уртасгаж байна гэж Бээжин үздэг юм. Гэхдээ барууны орнуудын мэдээлснээр БНХАУ ОХУ-д зэвсэг үйлдвэрлэх электрон эд анги нийлүүлдэг билээ.

Сингапур дахь Наняань технологийн их сургуулийн шинжээч Жеймс М. Дорси хэлэхдээ Ираны пуужингийн хөтөлбөр Хятадын технологи дээр суурилдаг гэжээ. Хятад улс Иранд зэвсэг зарахын оронд маш болгоомжтой хандах байх гэж тэр хэлсэн байна. Жеймс "БНХАУ хүсэж байгаа ганц зүйл бол энэ бүхэн хурдан дуусах явдал юм" гэсэн юм.

Эх сурвалж: AP News

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хятад угаасаа ийм бодлого барьдаг улс шүү дээ шууд оролцохоос илүү хүлээж хардаг дипломат мэдэгдэл хийдэг тэгээд ашиг сонирхлоо бодоод хэт их эрсдэл гаргадаггүй Америктай харилцаа нь Иранаас илүү чухал гэдэг нь энэ мэдээнээс тод харагдаж байна

Зочин
Зочин

Зарим хүмүүс Хятад одоо супер гүрэн болсон тэгээд хаа сайгүй оролцоно гэж боддог байх гэхдээ бодит байдал дээр тэд их болгоомжтой бодлого явуулдаг улс юм байна Ойрх дорнодын асуудалд орвол өөрсдөө намагт орчихно гэдгийг мэдэж байгаа байх

Зочин
Зочин

Ормузын хоолой хаагдвал дэлхий даяараа нефтийн үнэ савлана Хятадаас илүү Европ Азийн олон оронд нөлөөлнө ийм учраас Хятад хурдан намжихыг хүсэж байгаа байх

Зочин
Зочин

Хятад дипломат аргаар оролцохыг илүүд үздэг гэдэг нь 2023 онд Иран Саудыг эвлэрүүлсэн жишээнээс харагдаж байна заримдаа цэрэг явуулснаас дипломат зуучлагч байх нь илүү ашигтай байх

Зочин
Зочин

Хятад бол урт хугацааны тоглоом тоглодог улс гэж их ярьдаг энэ мэдээнээс харахад яг тийм юм шиг байна түр зуурын дайнд оролцохоос илүү эдийн засаг дипломат нөлөөгөөр байр сууриа бэхжүүлэхийг илүүд үздэг бололтой

Зочин
Зочин

Уулан дээрээс барсын тулааныг харах дотор ухаан

Зочин
Зочин

Хятад улс АНУ-тай аль хэдийн олон асуудлаар зөрчилтэй байгаа дээр Ираны асуудлаар дахин хурцадмал байдал үүсгэхийг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой санагдаж байна

Зочин
Зочин

хятад улс ч дандаа бусдын гараар могой бариулдаг.
Цэргүүд нь их аймхай. Зэвсгээ дээшээ шидээд амь авраарай гээд гүйж байсан нь
ердөө хэдэн жилийн өмнө.НҮБийн хятад цэргүүд нь хэдхэн африк залуусаас айгаад
бараг өмдөндөө баас алдсан бичлэг ютубт байсан.
Цэргүүд нь мяа учраас дандаа робот хөгжүүлээд байна тэд. Ер нь хятад цэргийн
түүхийг үзэхэд яг цэвэр хятад цэрэг бусад улс руу дайрсан түүх бараг байхгүй
дандаа манж, Монгол, төвд, уйгар гэсэн улсуудтай хамтдаа дайрсан байдаг.

Зочин
Зочин

Яг цэвэр хан үндэстэн хятадууд хэзээ ч байлдахгүй тэд оронд нь хөлсөө гаргаж ажил хийж хоолоо идэхээ л бодно.
харин тэдний хувцастай бусад үндэстэн байлдах байх.

Дэл
Дэл

Хятад хүн юманд далдуур оролцоно шүү дээ ихэнх тохиолдолд нууц байна шүү дээ

Зочин
Зочин

Ираны тос Хятадад чухал ч гэсэн ганц эх үүсвэр биш гэдэг нь сонин санагдлаа олон жил нөөц бүрдүүлж эх үүсвэрээ төрөлжүүлсэн гэдэг нь стратегийн бодлого юм байна манайх ч бас ийм бодлого баривал зүгээр

Зочин
Зочин

Хятадууд зүгээр л ажиглагч байр суурь барьж байна гэж харагдаж байна дургүйцлээ илэрхийлж байгаа ч бодит дээр цэрэг явуулахгүй зэвсэг ч ил тод өгөхгүй хамгийн гол нь Америктай шууд мөргөлдөхөөс зайлсхийж байгаа бололтой

Зочин
Зочин

Дэлхийн том гүрнүүдийн бодлого үнэхээр сонирхолтой юм нэг талдаа мэдэгдэл хийж буруушаадаг нөгөө талдаа бодит дээр оролцохгүй ашиг сонирхлоо л хамгаалдаг ийм л бодит улс төр байдаг байх

Зочин
Зочин

zarim humuus hyatad iran ruu shuud tuslana gej boddog baih gehdee bodit baidal deer ted ashig sonirholoo l bodno ameriktai shuud murguulduh ni hyatdiin huvid mash tom ersdel bolno gej bodoj baina

Зочин
Зочин

hyatad odoogiin baidlaar zugeer ajiglaad suuj baina gej haragdaj baina medegdel hiij sanaa zovj baigaagaa helsen ch bodit deer tsereg oroltsoh magadlal mash baga bh

Зочин
Зочин

ene medeen deer garsan neg sonin zuil bol hyatad ameriktai hariltsaa ni iranaas iluu chuhal gedeg ni tod haragdaj baina geopolitik deer iim bodit shiidveruudiig l gargadag bh

Зочин
Зочин

hyatad bol urt hugatsaany togloom togloj baidag uls gej olon hun heldeg ene medeeg unshaad yag tiim yum shig sanagdlaa tur zuuriin dainii asuudald shuud oroltsohgui bh

Зочин
Зочин

Ормузын хоолой хаагдвал дэлхий даяараа нефтийн үнэ савлах магадлалтай тиймээс зөвхөн Хятад биш олон улс энэ асуудлыг санаа зовж харж байгаа байх

Зочин
Зочин

zarim hun hyatdiig mash ih huchtei gej boddog ch gesen iim tom tsereg dairalt deer ted yu ch hiij chadahgui baigaa ni delhiin geopolitik uneheer hetsuu yum gedgiig haruulj baina

Зочин
Зочин

hyatad irand zevseg ogno gej yarih ni ih bdag gehdee bodit deer ted mash bolgoomjtoi handdag ameriktai shuud murguulduh ersdeltei zuil hiihgui bh

Зочин
Зочин

Дэлхийн том гүрнүүд ихэнхдээ өөрийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьдаг гэдэг нь энэ мэдээнээс тод харагдаж байна Ираны асуудал дээр ч Хятад яг тийм бодлого барьж байгаа бололтой

Зочин
Зочин

zarimdaa hyatad iim ued zugeer ajiglaad suudag ni zarim hund sul doroi haragddag baih gehdee udaan hugatsaand bodvol ene ni iluu ashigtai bodlogo baih

Зочин
Зочин

ene asuudal deer hyatad yag l huuchin bodlogoo barij baina dainii esreg medegdel hiine gehdee bodit deer oroltsohgui

Зочин
Зочин

хятад бусад улс руу дайрвал дэлхийд хөгөө чирж онигоо болно гэдгээ мэддэг тул дайрдаггүй.
хятадуудыг байлдах чадвар асар муу гэдгийг олон орон мэднэ. Энхийн цагт хятад хүн шиг онгироо гарууд алгаа
яг дайны цагт тэд үхэхээс айж дандаа өмдөндөө бааж шээдэг хулчгар цэргүүдтэй.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button