ОХУ: Трамп Иран руу довтолсон тул Вашингтонд итгэж болохгүй
Өнгөрсөн жил Доналд Трамп Цагаан ордонд эргэн ирсэн явдлыг ОХУ-ын зарим албан тушаалтнууд эергээр харж байсан. Трампын тааварлашгүй байдал болон ашиг хардаг зан нь Украины асуудал дээр Москвад ашигтай байж магадгүй гэж тэд найдаж байсан юм.
Гэвч Трамп Иран руу довтолсон нь нөхцөл байдлыг өөрчилжээ. Одоо ОХУ-д хүмүүс түүнийг аюул гэж харах нь нэмэгдэж байгаа аж. Трамп бодож байсан шиг нь Москваг дэмждэг, бодит улс төр хийхэд бэлэн хүчирхэг удирдагч мөн эсэхэд эргэлзэж эхэлжээ.
ОХУ дахь барууны эсрэг хатуу үзэлтэй албан тушаалтнууд АНУ-ын зуучилж буй Украины энхийн хэлэлцээг зогсоохыг шаардах болсон байна. Үүний оронд дайнд бүх анхаарал болон хүчээ хандуулах хэрэгтэй гэж тэд үзэж байгаа юм. Ираны дайн эхлэхээс өмнө Вашингтон, Техран хоёр цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцсэн. Тэрхүү хэлэлцээ нь хууран мэхлэлт байсан тэдгээр албан тушаалтнууд тайлбарлаж байна. Ийм учраас Вашингтонд итгэж болохгүй гэж үзэж байгаа аж.
Кремлийн өндөр албан тушаалтны нөхөр, үндсэрхэг үзэлтэй тэрбумтан Константин Малофеев "Зарчимгүй АНУ дэлхий нийтэд заналхийлж байна" гэж гэжээ. Тэр нэмж "Бид Украины асуудлаар энэ зарчимгүй улстай л хэлэлцээр хийх гэж оролдож байна. Тэд Европыг сул дорой байлгах хүсэлтэй. Гэхдээ бас Оросыг ч сул байлгах ашиг сонирхолтой" гэж хэлсэн юм.
Телеграмд 800,000 орчим дагагчтай дайны блогч Борис Рожин Трампыг "өөрийгөө хянаж чадахаа байсан мангас" гэж шүүмжилжээ. Рожин "Энэ мангастай ямар нэгэн гэрээ хэлцэл хийнэ гэж найдах нь тэнэг хэрэг, эсвэл эх орноосоо урвасан хэрэг болно" хэмээсэн байна.
Судлаач Андрей Сидоров бүр хатуу байр суурь илэрхийлжээ. Тэр төрийн өмчит телевизээр ярихдаа Трампыг аюултай хүн гэсэн байна. Мөн 2024 оны долоодугаар сард Трампын амь насанд халдах оролдлого бүтэлгүйтсэнд харамсаж буйгаа илэрхийлжээ.
Сидоров "Одоо дэлхийг хэн удирдаж байгааг бид ойлголоо. Трампын хийж байгаа зүйлсээс харвал түүнийг зогсоох хүн алга. Үнэнийг хэлэхэд, ОХУ Украинд гацаад байна. Бид одоо зөвхөн Украины асуудалтай л зууралдах боллоо. Гэтэл манай гол дайсан болох АНУ энэ хэлэлцээрт зуучлагчийн дүрд тоглож байна" гэж хэлэв.

Кремлийн хувьд АНУ Израилтай хамтран Иранд өгсөн зохилтыг шалтгаангүй түрэмгийлэл гэж буруутгажээ. Гэхдээ тэд Трамп руу чиглэсэн шүүмж гаргахаас зайлсхийсэн байна. Мөн мөргөлдөөнд Ираны талд дипломат дэмжлэгээс өөр бодит тусламж үзүүлээгүй байгаа юм.
Зарим дуу хоолой АНУ-д итгэж болохгүй гэж байгаа ч Украины энхийн хэлэлцээг үргэлжлүүлэх нь ОХУ-ын эрх ашигт нийцнэ гэж Кремль мэдэгджээ. Гэвч Ираны мөргөлдөөнөөс болоод дараагийн шатны хэлэлцээ хэзээ, хаана болох нь тодорхойгүй болсон.
Кремлийн гаргасан мэдэгдэл нь одоохондоо Трамптай холбоотой байх хүсэлтэйг нь харууллаа. Эсэргүүцэж буйг зүйлээ шүүмжлэхийн зэрэгцээ Трамптай хэлэлцээ хийх боломжийг хадгалж үлдэх гэсэн тэнцвэртэй бодлого баримталж байна.
Орос болон барууны шинжээчдийн үзэж байгаагаар Москва одоохондоо Техранд туслах боломж нэг их байхгүй аж. Зарим хүн Иранд болсон үйл явдал ОХУ-д ашигтай байж магадгүй гэж харж байна. Путиний тусгай элч Кирилл Дмитриевийн хэлэхдээ газрын тосны үнэ өсөх төлөвтэй учир төсвийн алдагдлыг нөхөхөд тусална гэжээ. Одоохондоо газрын тосны үнэ үнэ ОХУ-ын төвлөрөх хэмжээнд хүртэл өсөөгүй байгаа юм. ОХУ эрчим хүчний экспортын үнэ тодорхой босгод хүрэх үед борлуулалтынхаа тодорхой хэмжээг төсөвтөө тусгаж өгдөг.
Украины дайн эхэлснээс хойш ОХУ БНХАУ, Энэтхэг зэрэг орнуудад газрын тосоо хямдралтай үнээр зарж эхэлсэн. Иран Ормузын хоолойг боож, Персийн булангаас гарах газрын тосны урсгал буурснаар ОХУ хөнгөлөлттэй үнээ өсгөх боломж мөн гарч магадгүй.
Ираны мөргөлдөөн удаан үргэлжилбэл Украинд өгөх АНУ-ын зэвсэг, сум хэрэгсэл багасаж магадгүй гэж зарим Оросын шинжээчид таамаглаж байна. Агаарын довтолгооноос хамгаалах пуужингуудаа АНУ Персийн булангийн орнууд руу илгээж, АНУ-ын анхаарал Ойрх дорнод руу чиглэх боломжтой юм. Энэ нь ОХУ-ын хувьд ашигтай зүйл.

Гэсэн хэдий ч хатуу үзэлтнүүдийн ширүүн мэдэгдэл гаргаж буй нь ОХУ дахь аюулгүй байдал, улс төрийн хүрээнийхний дунд түгшүүр үүссэнийг харуулж байна. Трампын үйлдлүүд нь илүү түрэмгий болж, ОХУ-ын дэлхийн тавцан дахь нөлөөг сулруулж байна гэж тэд үзэж байгаа юм.
Трамп ОХУ-ын холбоотнуудыг системтэйгээр устгаж байна гэж хатуу үзэлтнүүд хэлж байна. 2024 оны арванхоёрдугаар Сирийн дарангуйлагч Башар аль-Ассад түлхэгдэн бууж, Москва руу дүрвэсэн. Мөн нэгдүгээр сард АНУ-ын зэвсэгт хүчин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог барьсан билээ. Тэгвэл өнгөрсөн бямба гарагт /2026.02.28/ АНУ, Израил хоёр хамтран Ираны Дээд удирдагч Аяатолла Али Хамэнэйг хөнөөсөн. Мөн ОХУ-ын холбоотон Куба улсад Вашингтон дарамт шахалт үзүүлэх болсон юм.
Трамп Москвад хэт зөөлөн хандаж, өнгөрсөн жил Аляскад Путинтэй дээд хэмжээний уулзалт хийсэн гэж шүүмжлэгддэг. Тэгвэл ОХУ-ын барууныг эсэргүүцэгч хатуу үзэлтнүүд Трамп нэгэн цагт Оросыг онилж магадгүй гэж эмээж байна.
Өмнө нь Трампыг ОХУ-ын аврагч гэж харж байсан философич Александр Дугин "Хэрэв Иран тэсэж үлдвэл бүх зүйл өөрөөр эргэж магадгүй. Гэхдээ Иран нурж унавал дараагийнх нь бид байна" гэж хэлжээ.
Дугин нэмж "Трамп MAGA үзэлдээ үнэнч байх үед бидэнтэй нийтлэг зүйл байсан. Гэвч MAGA үзлээсээ холдож, дайныг дэмжигч консерватив үзэлтнүүдтэй ойртох тусам бидний нийтлэг талууд алга болсон. Одоогийн Трамптай ямар ч холбоогүй байсан нь дээр" гэсэн байна.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орчуулгын программаар орчуулсанаа уншаад засвараа хийж байгаач. Х
Галзуу хүний өдрийн тэмдэглэлээс ч дор ..
Tegeed baildaach
Трамп бол жүүдүүдийн утсан хүүхэлдэй шүү дээ өөр хэн ч биш бусад утсан хүүхэлдэй eрөнхийлөгч нартайгаа яг л адилхан ш дээ.