ОХУ АНУ-ын цэргийн объектуудын талаар Иранд тагнуулын мэдээлэл өгч тусалж байна
АНУ-ын тагнуулын алба мэдээлснээр, ОХУ АНУ-ын цэргүүд, хөлөг онгоц, нисэх онгоцны байрлал болон хөдөлгөөний талаар Иранд мэдээлэл өгч тусалж байгаа аж. Энэ нь Москва дайнд хөндлөнгөөс оролцохыг эрмэлзэж буйн анхны шинж тэмдэг байлаа. Уг мэдээлэл гарахаас өмнө шинжээчид ОХУ-ыг томоохон холбоотон болох Иранд туслах боломжгүй учраас дайнд хөндлөнгөөс оролцохгүй байна хэмээн мэдээлж байсан юм.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет оросууд Иранд тагнуулын мэдээлэл өгч буй явдалд санаа зовохгүй байна гэж баасан гарагт /2026.03.06/ мэдэгдэл хийжээ ОХУ-аас Ирантай хуваалцсан тагнуулын мэдээллийн ихэнх нь хиймэл дагуулаас авсан зургууд байсан гэж нэгэн эх сурвалж хэлжээ. Үүний хариуд ОХУ ямар нэгэн зүйл авч байгаа эсэх нь тодорхойгүй байна. Мөн Иранаас өгсөн цохилтууд нь ОХУ-ын өгсөн тагнуулын мэдээллийг ашигласан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Дайн эхэлснээс хойш Ираны хэд хэдэн дрон АНУ-ын цэргүүд байгаа газруудыг бөмбөгдсөн. Дайны хоёр дахь өдөр буюу ням гарагт /2023.03.01/ Ираны дрон Кувейт дэх АНУ-ын баазад цохилт өгч зургаан цэрэг амь үрэгдсэн.
АНУ-ын тагнуулын алба үзэж буйгаар БНХАУ мөн Иранд санхүүгийн тусламж, сэлбэг эд анги, пуужингийн материал нийлүүлэхээр бэлтгэж байж магадгүй аж.
Эх сурвалж: CNN








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ Украйн туслаад байхад Орос Хятад 2 яагаад тусалж болохгүй гэж.
Зөв. Урааааа
Iran ylna
Орос АНУ гийн зэвсгээр мөн ч олон хүн хүчээ сүйдлүүлсэн одоо ч хариу бх л даа хүний гараар могой бариулсан ану