Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын тагнуулын алба Иранд хийж буй дайн нь Исламын дэглэмийг түлхэн унагаана гэдэгт эргэлзэж байна

АНУ, Израил хоёр Иран руу цохилт өгснөөр эхэлсэн дайн хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Тэгвэл эх сурвалжууд мэдээлснээс харвал, АНУ-ын засгийн газар Исламын дэглэмийг өөрчлөхөд хангалттай нөөцгүй гэж дүгнэж байгаа аж.

“Washington Post” сонин бямба гарагт мэдээлснээр бол, АНУ-ын тагнуулууд Иранд хийж буй дайн нь Исламын дүгнэлтийг түлхэн унагаж чадахгүй гэж дүгнэжээ. Тагнуулын алба ийм дүгнэлтэд хүрсэн ч Трампын захиргаа довтолгоогоо үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа. Трамп баасан гарагт /2026.03.06/ Ираныг нөхцөлгүйгээр бууж өгөхийг шаардсан. Мөн тэр бямба гарагт /2026.03.07/ Ирантай хэлэлцээ хийх сонирхолгүй байна гэж мэдэгдсэн.

АНУ Ирантай цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцээр үргэлжилж байх үедээ Израилтай хамтран Ираныг бөмбөгдөж эхэлсэн. Дайн эхэлснээс хойш Трампын засаг захиргаа Ираны тал гал зогсоох хэлэлцээр хийх хүсэлтэй байна гэж мэдэгдсэн. Гэвч олон эх сурвалж үүнийг үгүйсгэж байгаа юм.

АНУ дахь Ираныг эсэргүүцэгчид олон жилийн турш тус улсын дэглэмийг өөрчлөх дайн хийхийг шаардаж ирсэн. Иран цөмийн хөтөлбөрөө ашиглан зэвсэг үйлдвэрлэхэд тун ойрхон байна гэж тэдгээр албан тушаалтнууд олон жил анхааруулсан. Иран улс цөмийн хөтөлбөр нь зөвхөн иргэний зориулалттай гэж мэдэгдсээр ирсэн билээ. Энэ асуудал дээр тохиролцоонд хүрэхийн тулд өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас хойш Иран болон АНУ хэлэлцсэн.

Израил болон АНУ өнгөрсөн жилийн зургаадугаар сард Ирантай хэлэлцээ явагдаж байх үед тус улсын цөмийн байгууламжуудыг бөмбөгдсөн. Тэрхүү цохилтоор Ираны цөмийн байгууламж бүрэн сүйрсэн гэж Трамп мэдэгдсэн юм. Гэвч жил хүрэхгүй хугацааны дараа Трамп Иранаас АНУ-д аюул заналхийлж байна гэх шалтгаа дахин хэлж бөмбөгдөж байна.

Зургийн эх сурвалж: AP News

Трамп бямба гарагт Флорида мужид болсон "Shield of America" дээд хэмжээний уулзалтын үеэр "Бид Иранд маш амжилттай ажиллагаа явуулж байна, үр дүнг нь та бүхэн харж байгаа байх. Гурван өдрийн дотор бид Ираны тэнгисийн цэргийн 42 хөлөг онгоцыг устгалаа. Зарим нь маш том онгоцнууд байсан. Тэдний тэнгисийн хүчин ингээд дууссан. Бид агаарын хүчнийг нь ч устгасан. Харилцаа холбооны бүх сүлжээг нь үгүй хийлээ" гэв.

Тэр нэмж хэлэхдээ "Тэд бол маш муу хүмүүс. Найман сарын өмнө тэд цөмийн зэвсэгтэй болох гэж байсан. Ираны эрх баригчид цөмийн зэвсгээ ашиглах байсан биз. Тиймээс бид дэлхий дахинд тус хүргэлээ" гэсэн байна. Дэлхийд тус хүргэсэн эсэхийг нь үнэлэхэд хэцүү. Одоогийн байдлаар дэлхий даяар газрын тосны үнэ их хэмжээгээр нэмэгдэж, санхүүгийн зах зээлүүд уналтад ороод буй.

Трампын хэлж буйгаар Иран дахь цэргийн ажиллагаа маш амжилттай явагдаж байгаа гэнэ. Тэгвэл АНУ-ын тагнуулын дүгнэлт өөр үр дүн гарч болзошгүйг харуулж байна. Ираны ажиллагааг амжилттай болсон гэж дүгнэхийн тулд Исламын дэглэм нуран унах хэрэгтэй.

"Washington Post" сонин мэдээлснээр, Үндэсний тагнуулын зөвлөлийн тайланд агаарын довтолгоо нь Ираны цэргийн болон шашны удирдлагуудыг бүрмөсөн унагааж чадахгүй гэж бичжээ. Хоёрдугаар сарын дундуур гарсан энэ тайланд АНУ-ын авч хэрэгжүүлж болох хоёр арга хэмжээг бичсэн байна. Аль ч тохиолдолд үр дүн өөрчлөгдөлгүй Ираны засгийн газар дараагийн дээд удирдагчаа сонгох журмаа дагаж мөрдөнө гэж үзжээ.

Хоёр долоо хоногийн өмнө Ираны Дээд удирдагч Аяатолла Али Хамэнэй амь үрэгдсэний дараа тус улс түр хугацаанд засаглах зөвлөл байгуулсан. Тус зөвлөлд Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан болон бусад өндөр албан тушаалтнууд бүрдүүлж байгаа юм.  

Тагнуулын албаны гаргасан тайланд Ираны сөрөг хүчин улс орныг хяналтдаа авах магадлал бага байна гэж бичжээ. Мөн цохилт өгөхөөс өмнө АНУ-ын Тагнуулын төв газар дүгнэхдээ Али амь үрэгдсэн тохиолдолд Ираны Хувьсгалт гвардын өндөр албан тушаалтнууд түүнийг залгамжилж магадгүй гэсэн байна.

Мөн цохилт өгсний дараа ч гэсэн АНУ-ын олон өндөр албан тушаалтан Исламын дэглэм ойрын хугацаанд нуран унах эсэхэд эргэлзсээр байв. “Reuters” агентлагтай ярилцсан АНУ-ын нэгэн албан тушаалтан хэлэхдээ, Ираны Хувьсгалт гвард нь үнэнч байдлыг урамшуулдаг системтэй тул сайн дураараа бууж өгөх магадлал бага гэсэн юм.

Амархан бууж өгөхгүй гэдгээ Хувьсгалт гвард бямба гарагт илэрхийлсэн. Тодруулбал Ираны Ерөнхийлөгч Масуд хөрш орнуудаасаа уучлал гуйж, АНУ-ын зэвсэгт хүчин тэдний агаарын хилээр дамжин халдахгүй л бол цохилт өгөхгүй гэсэн юм. Харин Хувьсгалт гвард түүний тушаалаар хөрш орнууддаа цохилт өгөөгүй гэсэн ч АНУ, Израилыг эсэргүүцэж цэргийн ажиллагаа явуулсаар байх болно хэмээсэн.

Нэгдүгээр сард Иранд Исламын дэглэмийг эсэргүүцсэн томоохон жагсаал өрнөсөн. АНУ-ын өөр нэгэн тагнуулын тайлан дээр тэрхүү жагсаалын үеэр Хувьсгалт гвард дотор урвасан тохиолдол огт гараагүй гэж бичжээ. Хувьсгалт гвард дотор урвалт явагдаж эхлэх нь Иранд хувьсгал эхлэх зайлшгүй нөхцөл болно гэж тус тайланд бичсэн байна.

Одоогийн байдлаар АНУ Иранд зөвхөн агаарын цохилт өгч буй. Цэргийн шинжээчид зөвхөн агаарын цохилтоор дэглэмийг өөрчилж чадахгүй гэж хэлж байна. АНУ-ын Батлан хамгаалах яамд өндөр албан тушаал хашдаг байсан Майкл Мулрой “Al Jazeera” агентлагт хэлэхдээ цэргээр довтлох эсвэл зэвсэгт бослого гарахгүй бол Ираны дэглэм тэсэж үлдэж чадна гэжээ. Тэр "Зөвхөн агаарын довтолгоогоор дэглэмийг өөрчлөх боломжгүй. Ираны дэглэмийн эрх баригч нарын хэн нэгэн амьд үлдсэн л бол тухайн дэглэм тэсэж үлдэнэ гэсэн үг" гэж хэлжээ.

Эх сурвалж: The Guardian, Reuters, Al Jazeera

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Iran-iin huvsgalt guard mash huchtei baiguullaga gej sonsdog tiim baij zugeer agaarin tsohiltoor buuj ogoh ni ergelzeetei sanagdaj baina

Зочин
Зочин

Ene dain yaj duusah yum bol gej bodogdoj baina delhiin tom ulsuud ingej hoorondoo tsereg hudluulj ehelheeree hamgiin turuund neftiin une usdug daraa ni buh uls orond une usuj ard irged l hamgiin ih hohirch baidag

Зочин
Зочин

Дайн эхлэх амархан дуусгах нь хэцүү гэж ярьдаг үнэхээр үнэн санагдаж байна Иракийг довтолсон үеийг санаж байна тэр үед ч гэсэн дэглэмийг амархан унагаана гэж ярьж байсан

Зочин
Зочин

neg yum oilgohgui baina ANU Iran-iin tsomiin hutulburiig zogsooh geed baina gej yarij baina gehdee ene bombogdol ni ulam l dain hurgeh bish uu

Зочин
Зочин

Дэлхий ер нь улам тогтворгүй болж байх шиг санагдаж байна нэг газар дайн эхлэхээр нефть өснө санхүүгийн зах зээл унана эцэст нь жирийн хүмүүсийн амьдрал л хүндэрдэг

Зочин
Зочин

Trump urid ni bas Iran deer ih changa bodlogo barij baisan sanagdaj baina gehdee tsereg ashiglaad neg ulsiin deglemiig solino gedeg mash hund asuudal

Зочин
Зочин

Ираны дэглэм агаарын цохилтоор унахгүй гэж шинжээчид хэлдэг нь үнэний ортой байх магадлалтай газар дээр нь цэрэг оруулахгүй бол дэглэмүүд ихэвчлэн тэсээд үлддэг

Зочин
Зочин
Reply to  Зочин

Цэрэг оруулах боломжгүй улс л даа

Зочин
Зочин

Ene dain sunjih tusam neftiin une usnu gesen medee ih baina manaid ch bas benzin une nemegdeh magadlaltai

Зочин
Зочин

Нэг зүйлийг ойлгохгүй байна АНУ Ирантай хэлэлцэж байж байгаад гэнэт довтолсон гэж байна энэ үнэхээр дипломат бодлого мөн ү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чамд юуны хамаатай.

Зочин
Зочин

АНУ л задарч бутарвал дэлхийд энх тайван тогтоно.Тэрнээс нааш мөрөөдөх ч хэрэггүй...

Холбоотой мэдээ

Back to top button