Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ далайд тэсрэх бөмбөг суурилуулдаг Ираны хөлгүүдийг устгаж, анхааруулга өгчээ

АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал мягмар гарагт /2026.03.10/ мэдэгдэл хийхдээ Ормузын хоолойн ойролцоо далайд тэсрэх бөмбөг суурилуулдаг 16 хөлгийг устгасан гэжээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп анхааруулга өгөхдөө Иран Ормузын хоолойд тавьсан тэсрэх бөмбөгнүүдээ нэн даруй авах ёстой хэмээсэн байна.

Ормузын хоолойгоор дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн тавны нэг нь дамжин өнгөрдөг. Израилтай хамтран Иранд хийж буй дайны улмаас газрын тосны үнэ их хэмжээгээр өссөн. Даваа гарагт /2026.03.09/ Брент маркийн газрын тос баррель нь 119.5 ам.доллар хүрсэн билээ. Трамп Ираны дайн дуусах дөхсөн гэх мессежийг өгсний дараа газрын тосны үнэ буурч Брентийн үнэ одоогоор 88 ам.доллароор арилжиж байна. Энэ нь дайн эхлэхээс өмнөх үеийн 72 орчим ам.доллароор өндөр үзүүлэлт юм.

Газрын тосны үнэ өндөр байгаа нь АНУ дахь түлшний үнийг нэмэгдүүлж, Трампын хувьд улс төрийн эрсдэл дагуулна. Ийм учраас Трамп газрын тосны үнийн өсөлтийг намдаах хэд хэдэн арга хэмжээ зарласан. Тодруулбал Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлгүүдэд даатгал авахад нь тусалж, шаардлагатай бол АНУ-ын тэнгисийн хүчин онгоцнуудын аюулгүй байдлыг хангана гэж Трамп хэлсэн билээ. Гэвч АНУ-ын зэвсэгт хүчин хамгаалалт авах гэсэн хүсэлт өдөр болгон ирж буйгаас нэгийг нь ч хүлээн аваагүй байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button