Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Ормузын хоолойг нээхэд бусад орнуудаас тусламж хүслээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бусад орнуудыг Ормузын хоолой руу байлдааны хөлгөө илгээж, нээхэд нь туслахыг хүссэн байна. Тэр бямба гарагт /2026.03.14/ “БНХАУ, Франц, Япон, БНСУ, Их Британи гэх мэт энэхүү зохиомол хязгаарлалтад өртөөд байгаа улсууд бүс нутаг руу хөлөг онгоц илгээнэ гэж найдаж байна” гэж хэлжээ.

Сонирхолтой нь тэр Ираны дайн бараг дууссан, ялалт байгуулсан гэж мэдэгдсэн. Мөн Ормузын хоолой хаагдахад хүргэсэн дайныг Трамп Израилтай хамтран эхлүүлсэн. Дайны үеэр Трамп хэд хэдэн орны тусламж үзүүлэх гэсэн саналаас татгалзсан. Тодруулбал тэр Их Британи, Украины туслалцаа энэхүү дайн нь хэрэггүй гэж хэлсэн билээ. Трамп мөн Ираныг зэвсэгт хүчин, эдийн засаг гэх мэт бүх байдлаар ялсан гэж мэдэгдсэн. Тэгвэл одоо бусад орнуудыг байлдааны хөлгөө илгээхийг хүслээ.

Баасан гарагт /2026.03.13/ АНУ-ын зэвсэгт хүчин Ираны Харг аралд агаарын цохилт өгсөн юм. Тэрхүү арлаар Ираны газрын тосны экспортын 90 орчим хувь нь дамжин өнгөрдөг. Тэгвэл тэрхүү аралд зүгээр л хөгжилдөх зорилготой дахин цохилт өгч магадгүй гэж Трамп “NBC News” агентлагт хэлсэн байна.

Харин Ираны тал бямба гарагт АНЭУ-ын гурван нисэх онгоцны буудал руу цохилт өгнө гэж сүрдүүлжээ. Жебел Али, Калифа, Фужайра нисэх онгоцны буудлуудыг АНУ дайралт хийхдээ ашиглаж байгаа тул цэргийн хууль ёсны бай болсон гэж Иран мэдэгдсэн аж.

Эх сурвалж: CNBC, Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Новшийн эргүү зөнөг

Зочин
Зочин

Зөнөг өвгөн их буруутай

Зочинзочин
Зочинзочин

Хүний гараар могой бариулах!

Жамбал
Жамбал

Хошного

Холбоотой мэдээ

Back to top button