Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Ираны дайнаас болж Трамп улс төрийн хэцүүхэн нөхцөл байдалд ороод байна

АНУ болон Израил Иран руу агаарын цохилт өгснөөс болж эхэлсэн дайн гурав дахь долоо хоногтоо оров. Энэ хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хувьд улс төрийн хэцүүхэн нөхцөл байдал үүслээ.

Трамп дайныг яагаад эхлүүлсэн, хэзээ дуусгах талаар америкчуудад тодорхой тайлбар өгч чадахгүй байна. Мөргөлдөөнд амь үрэгдсэн буй америк цэргүүдийн тоо нэмэгдэж, шатахууны үнэ өсөж, хөрөнгийн зах зээл унаж байгаад америкчууд бухимдан, санаа зовох болсон. Тухайлбал Америкийн Автомашины Холбоо мэдээлснээр дайн эхэлснээс хойш бензиний үнэ дунджаар 24 хувь нэмэгдэж галлон нь 3.7 ам.доллар (литр нь 1 ам.доллар) хүрэв. Бензиний үнэ өсөгдвөл инфляц даган өсдөг.

Одоо түүнийг дэмжигчид хүртэл төлөвлөгөөнд нь эргэлзэж эхэлж, рейтинг нь унаж байна. Тодруулбал “Rasmussen Reports” хэвлэлийн байгууллага явуулдаг санал асуулгад оролцсон хүмүүсийн 44 хувь нь Трампын ажлыг дэмжиж, 54 хувь дэмжихгүй байгаа гэдгээ илэрхийлжээ. Дайн эхлэхээс өмнө уг санал асуулга 45 хувь дэмжиж, 53 хувь дэмжихгүй гэсэн үзүүлэлттэй байсан юм. “Reuters/Ispos”, “CBS News”, “Quinnipac” зэрэг 16 санал асуулгыг нэгтгэн багцалдаг “RealClear Polling”-ийн мэдээллээс харвал гуравдугаар сарын 13-ны байдлаар түүний рейтинг 42.9 хувьтай байв. Энэ нь дайн эхлэхээс өмнөх үеийн 43.1 хувиас буурсан үзүүлэлт юм.

Иранд эхлүүлсэн дайн нь дэлхийн тавцан дээр АНУ-ын холбоотнуудыг хэцүүхэн байдал руу түлхэж, зарим өрсөлдөгч улсуудад ашигтай нөхцөл байдлыг үүсгэв. Энэ мөргөлдөөний улмаас ОХУ газрын тосоо хэсэг хугацаанд АНУ-ын хориггүй зарах боломжтой болсон. Мөн газрын тосны үнэ нэмэгдсэнээр ОХУ эрчим хүчний экспортоосоо илүү их ашиг олж байгаа юм. Ингэснээр Москва дайнд зарцуулах хэтэвчийг тэтгэнэ гэж шинжээчид хэлж буй.

Хамгийн хүнд нөхцөл байдалд ороод буй АНУ-ын холбоотнууд нь Ойрх дорнод дахь эрчим хүч экспортлогч улсууд. Дайн эхэлснээс хойш Иран тэдгээр орнуудад цохилт өгч, Ормузын хоолойг хааснаар Персийн булангийн эрчим хүчний экспорт бараг бүхэлдээ зогссон. Тус хоолойгоор дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг нь дамжин өнгөрдөг. Мөн АНУ БНСУ дахь агаарын довтолгооноос хамгаалах системээ авч Ойрх Дорнодод байрлуулах шийдвэр гаргасан. Уг алхам Өмнөд Солонгосын дургүйцлийг хүргэсэн бол БНХАУ бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворгүйжүүлж магадгүй гэж анхааруулжээ.

Ираны дайны улмаас америкчууд бухимдаж, олон улс дахь холбоотнууд нь хэцүүхэн нөхцөл байдалд орсон төвөгтэй асуудал үүсээд байна. Трамп 2024 онд ерөнхийлөгчийн сонгуулийг ялж гарч ирэхдээ амьжиргааны зардлыг бууруулж, шинэ дайн үүсгэлгүй мөргөлдөөнүүдийг зогсооно гэж амласан. Тэгвэл тэр Иранд шинэ дайн эхлүүлж дэлхий дахинаа газрын тос, байгалийн хийн хямралд хүргэж инфляц нэмэгдэх нөхцөлийг үүсгээд байна.

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Доналд Трамп нар. Зургийн эх сурвалж: Associated Press

Энэ жил АНУ-ын Конгрессын хэд хэдэн суудлыг сонгох завсрын санал хураалт явагдана. Тус сонгуулиар Конгрессыг аль нам захирах нь тодорхой болно. АНУ-ын сонгуулийн циклийн зүй тогтлоос харвал завсрын сонгуулиар сөрөг хүчний нам сайн үр дүн үзүүлдэг.

Ардчилсан намынхан 2024 оны сонгуульд ялагдсаныхаа дараа хүндхэн байдалд байсан юм. Тэгвэл арваннэгдүгээр сард явагдах завсрын сонгуульд бэлтгэн тэд Трампын Ираны бодлогыг эсэргүүцэж, түүний үүсгэсэн эдийн засгийн тогтворгүй байдлыг шүүмжлэх боллоо. Трампаар ахлуулсан Бүгд найрамдах намынхан амлалтаа биелүүлж чадсангүй гэж Ардчилсан намын улстөрчид хэлж байна.

Үндэсний Ардчилсан намын сургалтын хорооны гүйцэтгэх захирал Келли Дитрих "Ардчилсан намынхан энэ сонгуульд ялах боломж их байна" гэж хэлэв. Тэр Трампын засаг захиргааг алсын хараагү, маш тогтворгүй ажиллаж түүнийх нь горыг бусад хүмүүс амсаж байна гэж шүүмжилжээ.

Улс төрийн хэцүүхэн нөхцөл байдалд орсон Трамп Флоридагаас буцах замдаа ерөнхийлөгчийн онгоц дотор бухимдлаа ил гаргасан байна. Тэр Ойрх Дорнодын газрын тосноос хамааралтай холбоотнуудаа шүүмжилжээ. Ялангуяа Их Британийн Ерөнхий сайд Кир Стармерыг тусламж үзүүлээгүй гэж нэрээр нь дурдан хэлсэн байна. Тэр "Бусад улсууд тусалсан туслаагүй ямартай ч санаж явах болно" гэжээ.

Тусламж хэрэггүй гэсэн Трамп одоо туслахыг шаардах боллоо

Трамп Ираныг зэвсэгт хүчин, эдийн засаг гэх мэт бүх байдлаар ялсан гэж мэдэгдсэн. Ялсан байлдаанд Их Британийн тусламж хэрэггүй гэж тэр долоо хоногийн өмнө хэлж байсан юм. Дээрээс нь Украин Ираны дроны цохилтыг эсэргүүцэхэд туслах саналыг Трамп хүлээн аваагүй.

Тэр Иран руу довтлох төлөвлөгөөгөө Израилаас бусад холбоотнуудаасаа нууцалсан. Гэвч одоо Ормузын хоолойгоор газрын тос тээвэрлэхэд олон улсаас тусламж хүсэж эхэллээ. Эхэндээ Трамп дэлхийн бусад орнууд туслахыг уриалсан өнгө аястай байсан бол одоо бүүр шаардах болжээ. Тэр ням гарагт /2026.03.15/ “Би эдгээр улсуудыг хүрч ирээд газар нутгаа хамгаалахыг шаардаж байна. Яагаад гэвэл тэдний газар нутаг мөн” гэсэн юм.

Трамп бухимдлаа дахин илэрхийлж, холбоотнууд Ормузын хоолойг хяналтад авахад туслахгүй бол НАТО-гийн ирээдүй хэцүүднэ гэсэн байна. Мөн БНХАУ Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангахад тусламж үзүүлнэ гэж бодож буйгаа илэрхийлжээ. Хэрвээ туслахгүй бол БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хийх уулзалтаа хойшлуулж болно гэж хэлсэн байна.

Улс орнууд Трампын тусламж үзүүл гэсэн шаардлагад маш болгоомжтой хандаж байгаа юм. Өмнөд Солонгос болон Япон нөхцөл байдлыг ажиглаж байна гэж мэдэгджээ. Британийн Батлан хамгаалах яам холбоотнуудтайгаа зөвлөлдөж байна гэсэн юм.

Иран улс эрчим хүчний байгууламжууд руу халдсаар байх болно гэдгээ мэдэгдсэн. Трамп Ираны тал хэлэлцэх хүсэлтэй байгаа гэж хэлсэн ч Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи үүнийг үгүйсгэжээ.

Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдал Трампын дэмжигчдийг ч хоёр хуваагаад байна. Зарим нь дайныг дэмжиж байгаа бол бусад нь Трамп дайныг зогсооно гэж амласнаа зөрчлөө хэмээн шүүмжлэх болжээ.

Ардчилсан намынхан энэ байдлыг ашиглан ирэх сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна. Трамп амьжиргааны зардлыг бууруулна гэж амласан ч үнэ өссөөр байгааг иргэдэд сануулах хэрэгтэй гэж улс төрийн шинжээчид үзэж байгаа юм.

Эх сурвалж: AP News, APP, BBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дайн эхлэхээр хамгийн түрүүнд шатахууны үнэ өсдөг нь үнэн шүү

Зочин
Зочин

Трамп дайныг зогсооно гэж амласан мөртлөө өөрөө эхлүүлсэн нь сонин

Зочин
Зочин

ene dain delhiin ediin zasagt ih nuluu uzuulj bn

Зочин
Зочин

iran israel amerik 3-iin asuudal bur tom bolchihloo

Зочин
Зочин

ene dain urt hugatsaand urgeljilbel delhiid muu nuluutei

Зочин
Зочин

amerikchuud oorsdoo ch ene dainiig demjihgui bolchih shig

Зочин
Зочин

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөх нь тодорхой боллоо

Зочин
Зочин

ene asuudal NATO-d hurtel nuluulj boloh yum bn

Зочин
Зочин

Холбоотнууд нь хүртэл болгоомжтой хандаж байгаа нь ойлгомжтой

Зочин
Зочин

Америкийн дотоод улс төрд ч том асуудал болж байна

Зочин
Зочин

ene dain urgeljilbel gazriin tos dahin osno

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Жамц
Жамц

Иранд чацгаараа савуулна

Холбоотой мэдээ

Back to top button