Гадаад мэдээДЭЛХИЙ

Кубын цахилгаан эрчим хүчний сүлжээ нуран унаж, олон сая хүн тоггүй болжээ

Даваа гарагт /2026.03.16/ Кубын цахилгаан эрчим хүчний сүлжээ нуран унасны улмаас арван сая хүн тоггүй болсон байна. АНУ-ын засгийн газар Кубад газрын тос нийлүүлэхийг хориглосон нь нөхцөл байдлыг хүндрүүлээд байгаа юм. Сүлжээний оператор “UNE” мэдэгдэл хийхдээ цахилгаан тасалдсан шалтгааныг шалгаж байна гэжээ. Сүүлийн үед тус улсад хэдэн цагаас гадна хоног дамжин цахилгаан эрчим хүч тасарсан тохиолдлууд гараад байгаа.

Албан тушаалтнууд хамгийн сүүлийн тасалдал нь цахилгаан станцын томоохон эвдрэлтэй холбоогүй гэж дүгнэжээ. АНУ нэгдүгээр сард Кубын хамгийн чухал холбоотон болох Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан. Тэр цагаас хойш АНУ Кубын засгийн газарт үзүүлэх дарамтаа нэмэгдүүлсэн юм. Куба өнгөрсөн баасан гарагт /2026.03.13/ мэдэгдэл хийхдээ АНУ-тай хэлэлцээ хийж эхэлсэн гэсэн. Трамп саяхан мэдэгдэл хийхдээ Куба улс сүйрлийн ирмэгт тулсан учир хэлэлцэх хүсэлтэй байгаа хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button