АНУ-ын батлан хамгаалахын сайд асан Ираны хямралд Трамп буруутай хэмээв
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга болон батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Леон Панетта Ираны дайны улмаас үүсээд буй хямралд Ерөнхийлөгч Доналд Трамп буруутай гэжээ. Тэрбээр Билл Клинтон болон Барак Обамагийн захиргаанд ажиллаж байсан туршлагатай юм.
Аль Каида бүлгийн удирдагч Осама Бин Ладенийг хөнөөх ажиллагааг удирдсан тэр “Трамп аливаа юмс хэрхэн өрнөж болох тал дээр гэнэн хандлагатай. Нэг зүйлээ яриад л байвал тэр нь бүтнэ гэж боддог. Зөвхөн хүүхдүүд л ийм хандлагатай байдаг шүү дээ. Ерөнхийлөгч хүн ийм байх ёсгүй” гэж шүүмжилжээ.
Ираны дайныг эхлүүлснээр хөгшин удирдагчийг залуу, хүнээр сольж, дэглэм нь илүү хатуу байр суурьтай болсон гэж тэр хэлсэн байна. Трампын захиргаа дайн эхлүүлснээр үүсэх нөхцөл байдалд бэлэн биш байсны гороо одоо амсаж байна гэж Панетта нэмж хэлжээ. Трамп дайнд ялалт байгуулсан хэмээн цэргээ татлаа ч гэсэн Иран Ормузын хоолойг хаасаар байвал ямар ч үр дүнгүй юм. Одоо Трамп цэргийн хүчээр Ормузын хоолойг нээх эсвэл ялалт зарлаад зэвсэгт хүчнээ татах гэсэн хэцүүхэн сонголттой тулгараад байгааг тэр тайлбарлажээ. Панетта “Трамп одоо маш хүнд нөхцөл байдалд орсон байгаа. Гэхдээ ийм нөхцөл байдал үүсэхэд хүргэсэн буруутан нь тэр өөрөө” гэсэн байна.
Эх сурвалж: The Guardian















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.