Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ Ойрх Дорнод руу нэмж олон мянган цэрэг илгээх төлөвтэй байна

Пентагон АНУ-ын армийн 82-р агаарын дивизээс мянга мянган цэрэг Ойрх Дорнод руу илгээх төлөвтэй байна гэж хоёр эх сурвалж “Reuters” агентлагт мягмар гарагт /2026.03.24/ хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Техрантай дайныг зогсоох талаар хэлэлцэж байгаа гэсэн ч Пентагон Ойрх Дорнодод нэмж цэрэг төвлөрүүлсээр байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Анна Келли “Бид хэлсэнчлэн Ерөнхийлөгч Трамп зэвсэгт хүчний хувьд бүх сонголтыг нээлттэй байлгаж байгаа” гэжээ. Одоогийн байдлаар Иран руу цэрэг оруулах шийдвэр гараагүй байна гэж эх сурвалжуудын нэг нь “Reuters”-д хэлсэн байна. Гэхдээ Ойрх Дорнод руу нэмж цэрэг илгээж, хүч төвлөрүүлж байгаа нь явуулж болох ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлнэ.

Бүс нутаг руу нэмэлтээр хүчин илгээхээс өмнө Ойрх Дорнодод АНУ-ын 50 мянган цэрэг байсан. Дайн эхэлснээс хойш АНУ Ираны есөн мянган байд цохилт өгчээ. Дөрвөн долоо хоногийн хугацаанд АНУ-ын 13 цэрэг амь үрэгдэж, 290 цэрэг бэртсэн байна. Бэртсэн цэргүүдийн арав нь хүнд гэмтэлтэй байгаа бол 255 нь үүрэгт ажилдаа буцааж оржээ.

Эх сурвалжууд өмнө нь хэлэхдээ АНУ Иранд явган цэргийн ажиллагаа явуулах талаар авч үзсэн гэсэн билээ. Тодруулбал Ираны эрэг орчим цэрэг байршуулж Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах гэх мэт зүйлсийг хэлэлцэж үзсэн байна. Мөн Ираны газрын тосны экспортын 90 хувь дамжин өнгөрдөг Харг арал дээр явган цэргийн ажиллагаа явуулах талаар авч үзсэн аж.

Мягмар гарагт нийтлэгдсэн “Reuters”, “Ispos”-ийн санал асуулгаар америкчуудын 35 хувь нь Иранд цохилт өгөхийг дэмжиж байна гэх үзүүлэлт гарчээ. Энэ нь өмнөх санал асуулгаас хоёр хувиар буурсан үзүүлэлт юм. Харин 61 хувь дэмжихгүй байна гэж хариулсан нь хоёр хувиар өссөн дүн байв.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button