ОХУ Шевяковка тосгоныг хяналтдаа авсан гэсэн бол Украин өөр нэгэн сууриныг чөлөөлсөн хэмээжээ
ОХУ-ын Батлан хамгаалах яам пүрэв гарагт /2026.03.26/ мэдэгдэл хийхдээ Украины зүүн хойд бүсэд оршдог Харьков мужийн Шевяковка тосгоныг хяналтдаа авсан гэжээ. Харин Украины зэвсэгт хүчний шүхрийн анги мэдэгдэл хийхдээ Днепропетровск мужийн өмнөд хэсэгт байрладаг тосгоныг эргүүлэн хяналтдаа авсан хэмээсэн байна. ОХУ-ын зэвсэгт хүчний ахлах албан тушаалтнууд Украины Харьков, Сумы мужуудад хамгаалалтын бүс байгуулахаар төлөвлөж байгаа гэжээ.
Хавар болж фронт дээр цаг уурын нөхцөл байдал дээрдэж буйтай холбогдуулан ОХУ шинэ довтолгоо явуулах төлөвтэй байгаа юм. АНУ-ын дэмжлэгтэй явагдаж байсан энхийн хэлэлцээ тасалдсан энэ үед Украин ОХУ-ын хаврын довтолгоог няцаахаар бэлтгэж байна. Довтолгоог зогсоох бэлтгэл ажил нь Украин Донецк муж дахь бэхлэлт үүсгэн хамгаалсан суурин газруудад тулгуурлана.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өглөөний мэдээгээр Украйнчууд энэ сар эхэлсээр нийт арван дөрвөн суурингаа чөлөөлөөд байна гэжээ...
Durak orosuud hunii nutgaar yaah geed bgaan boloo.