Гадаад мэдээДЭЛХИЙ

Тайгер Вүүдс гольфоо хэсэг хугацаанд орхин эмчилгээнд явна гэжээ

Тайгер Вүүдс баасан гарагт /2026.03.27/ сэтгэцэд нөлөөлөх зүйл хэрэглэсэн байхдаа жолоо барьсан хэргээр баривчлагдсан юм. Тэр Land Rover загварын машинаараа ачааны машин мөргөж, хажуулдан осолдсон байна. Уг явдлын улмаас Тайгер сэтгэцид нөлөөлөх зүйл хэрэглэсэн байхдаа тээврийн хэрэгсэл жолоодсон, эд хөрөнгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагджээ. Тайгер согтуугаар жолоо барьсан буруугүй хэмээн мэдэгдэж, тангарагтны шүүх хурал хийхийг шаардсан байна.

Тэгвэл тэр гольфоо хэсэг хугацаанд орхиж, эмчилгээнд явахаар шийдсэн гэж мэдэгджээ. Тайгер Х дээр “Ямар ноцтой нөхцөл байдалд орсон гэдгээ би ойлгож байгаа. Тийм учраас эмчилгээ хийлгэж, эрүүл мэнддээ анхаарлаа хандуулахын тулд хэсэг хугацаанд гольфоо орхихоор шийдлээ. Өөрийнхөө сайн сайхан байдлыг эн тэргүүнд тавихын тулд хэсэг хугацаанд амсхийх хэрэгтэй байдаг” гэж бичсэн юм.

Осол гарах үед цагдаа нар түүнийг шалгахад Вүүдс тэнцвэрээ хадгалахад хүндрэлтэй тулгарч байснаас гадна өгсөн даалгаврыг гүйцэтгэхэд бэрхшээл тулгарч байжээ. Дараа нь тэр амьсгалаас алкохол илрүүлэх тест өгөхөд согтууруулах ундаа илрээгүй аж. Харин түүний халааснаас хоёр эм олдсон нь жороор олгодог сэтгэцэд нөлөөлөх эм байжээ.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button