Ираны ерөнхийлөгч америкчуудад захидал бичихдээ энгийн иргэдийн эсрэг дайсагнал байхгүй гэжээ
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан лхагва гарагт /2026.04.01/ америкчуудад зориулж захидал бичсэн байна. Тэр захидал дээрээ энгийн америкчуудын эсрэг Иран улс дайсагнасан зүйл огт байхгүй гэжээ. Масуд америкчуудыг улс төрийн маргаанаас цаадах буюу үнэн, нэр төр, харилцан ойлголцолд суурилсан ирээдүйг харахыг уриалсан байна.
Өрсөлдөөний талаарх хэлэлцүүлэг, геополитикийн гүн гүнзгий хурцадмал байдлын дунд Иран, АНУ-ын харилцааг хүмүүс хамгийн буруу ойлгож байна гэж тэр хэлжээ. Иран хэзээ ч түрэмгийлэх, тэлэх, колоничлох, ноёрхохыг эрэлхийлж байгаагүй, хэзээ ч дайн эхлүүлээгүй гэж Масуд хэлсэн юм.
АНУ, Израил нар хоёрдугаар сарын 28-нд Иранд агаарын цохилт өгч дайн эхлүүлсэн. Дайны улмаас дэлхий даяар эрчим хүчний хямрал үүсэж, гели, бордоо зэрэг чухал түүхий эдийн нийлүүлэлт тасалдаад байгаа. АНУ-д төвтэй HRANA төв мэдээлснээр дайны улмаас 3,519 хүн амь үрэгдээд байна.
Эх сурвалж: Anadolu Ajansi















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хөшөгний ард шашины нэр барьж ард түмнээ яргалдаг
Цөмийн зэвсэгтэй бол шууд шаах пизданууд л даа. Даанч шашнаасаа болоод мунхарсан гөлөгнүүд. Хэрэв гарт нь атомын бөмбөг байсан бол эргэлзэх юмгүй хэрэглэх байлаа гэж.