Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын мэргэжилтнүүд Вашингтон Иранд өгч буй цохилтууд дайны гэмт хэрэг байж магадгүй гэж үзэж байна

АНУ-ын олон улсын эрх зүйн шинжээчид Вашингтон Иранд өгч буй цохилтууд нь дайны гэмт хэрэгт тооцогдож магадгүй гэж үзэж байна. Ерөнхийлөгч Доналд Трамп энэ долоо хоногт Ираны цахилгаан станц, далайн ус давсгүйжүүлэх үйлдвэрүүд, Харг аралд цохилт өгнө гэж дахин заналхийлсний дараа тэд нийлж мэдэгдэл гаргажээ.

Трамп дайн үргэлжлэх хугацаа болон зорилгын талаар өөр өөр зүйл ярих болсон. Тэр лхагва гарагт /2026.04.01/ АНУ даяар шууд дамжуулалтаар анх удаа Ираны дайны талаар үг хэлсэн юм. Трамп үг хэлэхдээ Иран Вашингтоны болзлыг хүлээж авахгүй бол дайн улам хурцдаж магадгүй хэмээж Ираны эрчим хүч, газрын тосны дэд бүтцэд цохилт өгөх боломжтой гэсэн байна. Мөн тэр Ираныг Чулуун зэвсгийн үе рүү буцтал нь бөмбөгдөнө хэмээсэн.

Аливаа улсын төрийн тэргүүн өөр орныг Чулуун зэвсгийн үе рүү буцтал бөмбөгдөнө гэж хэлэх нь ёс бус юм. Трампын захиргаа Иранд өгч буй цохилтынхоо талаар бахдаж, бардамнасан байдалтай мэдэгдэл хэд хэдэн удаа гаргасан. Хамгийн сүүлд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет “Бид цохилтыг сул дорой хууль ёсыг дагаж биш харин дээд зэргийн хөнөөх чадвартайгаар хийнэ” гэж хэлсэн юм.

Тэгвэл АНУ-ын 100 гаруй олон улсын эрх зүйн шинжээчид дуу хоолойгоо нэгтэн дайныг эсэргүүцсэн захидалд гарын үсэг зуржээ. Харвард, Йель, Стэнфорд болон Калифорнийн их сургууль гэх мэт томоохон институцуудын мэргэжилтнүүд тэдэн дунд байсан юм. Мэргэжилтнүүд АНУ-ын зэвсэгт хүчний үйл ажиллагаа болон өндөр албан тушаалтнуудын гаргаж буй мэдэгдэл нь олон улсын хүний эрхийн хууль болон олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчиж, дайны гэмт хэрэг үйлдэж байж магадгүй гэсэн ноцтой түгшүүр төрүүлж байна хэмээсэн юм.

Трампын гуравдугаар сарын дундуур зүгээр л зугаацах гэж Иранд нэмж цохилт өгч магадгүй гэж хэлснийг онцолсон байна. Мөн Батлан хамгаалахын сайд Пит гуравдугаар сарын эхээр хэлсэн АНУ мөргөлдөөний дүрэм гэх мунхаг зүйлийг баримталж байлддаггүй гэдгийг мэргэжилтнүүд мөн онцолжээ.

Шинжээчид сургууль, эрүүл мэндийн байгууллага, орон сууцнуудад АНУ өгсөн цохилтуудад маш их санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Дайны эхний өдөр Ираны нэгэн охидын сургуульд АНУ цохилт өгсний улмаас 175 хүн амь үрэгдсэн. Амь үрэгдэгсдийн 100 орчим нь сургуулийн хүүхдүүд байсан юм.

АНУ-ын Лалын шашинтнуудын эрхийг хамгаалах байгууллага Трампын дайны тухай ярихдаа ашиглаж буй үг хэллэг, тэр дундаа Ираныг Чулуун зэвсгийн үе рүү буцаах тухай заналхийлэл нь хүнийг үл хүндэтгэсэн, доромжилсон шинжтэй байгааг анхааруулжээ.

Хоёрдугаар сарын 28-нд АНУ болон Израил Иран руу довтолсноор дайн эхэлсэн. Техран үүний хариуд АНУ-ын баазууд байрладаг Персийн орнууд болон Израилд цохилт өгч Ормузын хоолойг хаасан. АНУ, Израил хамтран Иранд өгсөн цохилт, мөн Израил Ливаныг түрэмгийлж буйн улмаас олон мянган хүн амь үрэгдэж, сая сая хүн орон гэрээсээ дүрвээд байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

hunii erh gej yaridag ulsuud oorсdoo ingej bdag ni sonin

Зочин
Зочин

Дайн гэдэг ямар ч тохиолдолд энгийн иргэдэд хамгийн хүнд тусдаг шүү

Зочин
Зочин

ene bol zugeer neg uls turiin asuudal bish hunii erhiin tom asuudal bolchloo

Зочин
Зочин

Хүүхдүүд өртсөн гэхээр үнэхээр хэцүү сонсогдож байна

Зочин
Зочин

tom gurnuud ingej huch heregleh ni zov uu gej bodog l bolloo

Зочин
Зочин

Ийм үг хэллэг ашиглаж байгаа нь өөрөө асуудалтай санагдаж байна

Зочин
Зочин

ene bol delhiin hemjeenii tom asuudal bolood yavchihlaa

Зочин
Зочин

uls ornuud hoorondoo margaj bolno gehdee engiin humuus hohiroh yosgui

Donald Duck
Donald Duck

Trump muu erguu, teneg, zunug har p###a shuu!!!!!

Зочин
Зочин

Олон улсын хууль гэж байхад ингэж ил тод зөрчиж болно гэж үү

Зочин
Зочин

ene medee bol uneheer aimaar zuil baina delhiid yamar baidal bolj bna daa

Зочин
Зочин

Иргэд, сургууль руу цохилт өгнө гэдэг ямар ч тохиолдолд зөвтгөх аргагүй

Зочин
Зочин

Олон улсын шинжээчид хүртэл санаа зовж байна гэдэг ноцтой байна

Холбоотой мэдээ

Back to top button