АНУ Иранд хоёр сөнөөгч онгоц алдаж, сураггүй болсон нэг нисгэгчийг Техранаас өмнө олохоор хайж байна
АНУ-ын албан тушаалтнууд мэдээлснээр баасан гарагт /2026.04.03/ Иран болон Персийн булангийн ойролцоо хоёр сөнөөгч онгоц осолдож, хоёр нисгэгчийг аварсан бол гурав дахь нисгэгч сураггүй хэвээр байгаа аж. Сураггүй болсон нисгэгчийг Техранаас өмнө олохоор АНУ ажиллаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет нар Ираны агаарын хилийг бүрэн хянаж байгаа гэж мэдэгдсэн ч америк нисгэгчдэд эрсдэл байгаа гэдгийг энэ явдал харууллаа.
Хоёр улсын албан тушаалтнууд мэдээлснээр, F-15E нэртэй хоёр нисгэгчийн суудалтай сөнөөгч онгоц Ираны галд өртсөний улмаас осолджээ. Тус онгоц Ираны өмнөд бүсэд осолдсон юм. Харин нөгөө онгоц нь A-10 Warthog загварын сөнөөгч байжээ. Нисгэгчдийг аврах ажиллагаанд оролцсон хоёр Blackhawk Ираны галд өртсөн ч тус улсын хилээс гарч чадсан гэж АНУ-ын хоёр албан тушаалтан мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.