Гадаад мэдээДЭЛХИЙ

Лавров АНУ-ыг тулгасан үг хэллэгээ орхиж Ирантай хэлэлцэхийг уриалжээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчитай утсаар ярьжээ. Лавров түүнтэй ярихдаа АНУ тулгасан үг хэллэг ашиглахаа зогсоож, Ирантай энх тайвныг хэлэлцэх хэрэгтэй гэсэн байна. Тэр “Ираны тойрч үүсээд буй хурцадмал байдлыг намдаахын тулд хэд хэдэн улсын гаргаж буй хүчин чармайлт амжилттай болно гэж найдаж байна” гэжээ.

Аракчи, Лавров нар АНУ Ираны Бушерийн цахилгаан станц гэх мэт иргэний дэд бүтцэд хууль бусаар цохилт өгөхөө зогсоохыг уриалсан байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ, Израил нар хамтран Ираны өмнөд бүсэд оршдог Бушерийн атомын цахилгаан станцад цохилт өгсөн юм. Орос инженерүүд ажилладаг тус станц цохилтод өртсөний улмаас нэг хүн амь үрэгдсэн гэж Ираны хэвлэлүүд мэдээлсэн байна.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

fuck you lavrov

Зочин
Зочин

Амэрик зуучилдаг байсан бол одоо орос зуучилна ээн хорвоо чи бөөрөнхий гэж хэн хэлсэн юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button