Гадаад мэдээДЭЛХИЙ

“Roblox” хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд насанд суурилсан аккаунт нэвтрүүлнэ

Томоохон цахим тоглоомын платформ ажиллуулдаг “Roblox Corporation” даваа гарагт /2026.04.13/ мэдэгдэл хийхдээ хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд насанд суурилсан аккаунт нэвтрүүлнэ гэжээ. Тус компанийн “Roblox” цахим тоглоомын платформ зохисгүй контент, улс төрийн экстремист үзэл байршиж байна хэмээн хүмүүс шүүмжилдэг. Мөн "Roblox" платформоор дамжуулж гаж донтнууд хүүхдүүдтэй холбогдсон тохиолдлууд бий. Ийм учраас хэд хэдэн улс “Roblox”-ийг хориглож, АНУ-д “Roblox Corporation”-ийн эсрэг хэд хэдэн зарга үүссэн байгаа.

Тус компани мэдэгдэхдээ зургаадугаар сарын эхээр насанд суурилсан аккаунт нэвтрүүлнэ гэжээ. Ингэснээр насанд нь тохирсон контент үзэж, харилцаа холбоонд эцэг эх хяналт тавихад тусална гэж “Roblox Corporation” мэдэгдсэн байна. Тус платформыг хэрэглэдэг 8-9 насны хүүхдүүд автоматаар хүүхдийн аккаунттай болох аж. Харин 9-15 насны хүүхдүүд “Roblox Select” нэртэй өөр аккаунттай болно. 16-гаас дээш настай хэрэглэгчид хязгаарласан контентоос бусад бүх зүйлийг тоглож, үзэж болох юм. Хязгаарласан контентыг зөвхөн 18-аас дээш хэрэглэгчид үздэг гэж тус компани мэдэгджээ. Энэ жилийн эхээр “Roblox” нас тодорхойлох систем нэвтрүүлсэн юм.

Эх сурвалж: CBS News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button