УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Баярцогт: Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг уншиж судлаагүй, бүлгээс гарсан шийдвэртэй танилцсан

Өнөөдөр АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, олонхын саналаар С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр нэг сарын хугацаатай томилсон. АН ҮБХ-ныхоо 68 дугаар хурлаар генсекээ сонгох байсан ч нэр дэвшигчдийг олонх дэмжээгүй тул дараагийн хурал хүртэл хойшуулаад байсан юм.

С.Баярцогт "Хуучин дүрэмд хугацаа заагаагүй байсан тул манай нам 10-аад жил албан ёсны ЕНБД-гүй үүрэг гүйцэтгэгчтэй байсан. Манай нам олон фракцтай учраас эв нэгдлийг хангаж ажиллана. 2027,2028 онд ялахын тулд боловсон хүчнээ хангах асуудал чухал. Дотоод бүтэц зохион байгууллалтаа яаралтай хийж, улс төрийн компанит ажилдаа орох нь зөв гэж бодож байгаа" гэв.

Улс төрийн зөвлөлийн хурал дээр яригдсан өөр нэг чухал асуудал бол Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төсөл. Энэ талаар түүний байр суурийг тодруулахад "Би уншиж судлаагүй байна. Өмнө нь УИХ дахь бүлгээрээ хэлэлцээд хоёр одтой шийдвэр гаргасан. Сая хурал дээр УИХ-ын гурван гишүүн танилцуулга хийлээ. Мэдээллээс сонсоход, хоёр заалтыг нь хэрэгжүүлэхэд боломжтой, хоёр заалт институц хоорондын Үндсэн хууль хэтрүүлсэн зүйл байна гэсэн" гэх хариулт өглөө.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хуулийг ерөнхийлөгч биш их хурал баталдаг байхаа. Гишүүд хэлэлцүүлгийн явцад засахыг нь засаад, хасахыг нь хасаад , дэмжихийг нь дэмжээд л баталдаг биз дээ. Тэд юундаа ажлаа хийхгүй гээд байгааг ойлгохгүй юм

Зочин
Зочин

Баярцогт хулгайчийг толгой дээрээ залахаар АН-д итгэл алдарчих юм.яасан швецарын банкинд хийсэн хэдэн сая доллар аа авчираад АН-н у/зөвлөлүүдийн аманд чихээд ЕНБД болчихсон уу.энэ хулгайчаа зайлуулахгүй бол та нарыг ард түмэн дэмжихгүй шүү. Яасан ичих нүүргүй даргын сонирхолтой новш бэ!!!! Шоронд (хагас)ялаа үүрсэн бол АН-с зайлаач.

Холбоотой мэдээ

Back to top button