Судалгаа: Хүний наслалтад удамшил урьд өмнө нь бодож байснаас илүү нөлөөлдөг байж магадгүй
Олон жилийн турш эрдэмтэд хүний наслалтад генетикийн мэдээлэл маш бага үүрэг гүйцэтгэдэг гэж үзэж ирсэн. Эрдэмтэд өмнө нь хүмүүс өөр өөр насалдаг ялгааны 20-оос 25 хувь нь удамшлын хүчин зүйлээс хамаардаг гэж үздэг байжээ. Зарим томоохон судалгаа бүр үүнийг удамшлын хүчин зүйл 10 хувиас ч бага гэж тодорхойлж байсан юм.
Тэгвэл Вейцманы шинжлэх ухааны хүрээлэнгээс гаргасан шинэ судалгаа энэ ойлголтыг өөрчилж байна. Тус судалгаа хүмүүс хоорондын насжилтын ялгаатай байдлын бараг тал хувь нь генетикээс хамаардаг байж магадгүйг харуулжээ. Өөрөөр хэлбэл өмнө нь бодож байснаас удамшил хоёр дахин нөлөөтэй байж магадгүй юм. Судалгааг Вейцманы Молекул эсийн биологийн тэнхимийн профессор Ури Алоны лабораторийн Бен Шенхар ахалж явуулсан байна.
Эрдэмтэд олон жилийн турш хүний наслалт голдуу генетикийн бус хүчин зүйлээс хамаардаг гэж үзэж ирсэн. Ийм ч утгаараа урт наслахыг тодорхойлдог удамшлын хүчин зүйл байдаг эсэхэд зарим эрдэмтэн эргэлздэг байв.
Вейцманы шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд Швед болон Дани улсын ихрүүдийн эрүүл мэндийн мэдээлэлтэй гурван том сангийн датаг судалгаандаа ашиглажээ. Ихрүүдийг судалж байсан өмнөх эрдэм шинжилгээний ажлууд энэ тусдаа өссөн ихрүүдийн мэдээллийг ашигладаггүй байсан юм. Тэгвэл энэ удаа эрдэмтэд тусдаа өссөн ихрүүдийн эрүүл мэндийн мэдээллийг оролцуулж дүн шинжилгээ хийжээ. Ингэснээр генетикийн нөлөөг орчны нөлөөнөөс илүү сайн ялгаж салган судалсан байна.
Өмнөх судалгаанууд гаднын нөлөөтэй нас баралтаас болоод тооцоолол нь гарч байсныг тус хүрээлэнгийн судлаачид илрүүлжээ. Гаднын нөлөөнд осол, халдварт өвчин болон хүрээлэн буй орчны сөрөг нөлөө ордог байна. Хуучин судалгаануудад ашигласан мэдээллийн сангуудад нас барсан шалтгааныг нарийвчлан заагаагүй байсан юм. Тиймээс эдгээр гаднын нөлөөг биологийн хөгшрөлтөөс салгаж үзэх боломжгүй байжээ.
Судлаачид энэ асуудлыг давахын тулд шинэ шинжилгээний арга боловсруулсан байна. Тэд математик загварчлал үүсгэн компьютер дээр симуляц явуулж хөгшрөлтөөс үүдэлтэй нас баралтыг гаднын нөлөөллөөс ялгажээ. Ингэж гаднын нөлөөг шүүж үзэхэд генетикийн нөлөө өмнөхөөсөө хамаагүй хүчтэй байгаа нь илэрсэн байна. Энэ үр дүн нь амьтад дээр хийсэн судалгаатай нийцэж байгаа юм.
Тус судалгааны үр дүн нь хөгшрөлт болон урт наслалтын талаарх ойлголтыг өөрчилж магадгүй. Хэрэв удамшил өмнө нь бодож байснаас илүү том үүрэг гүйцэтгэдэг бол урт наслахад нөлөөлдөг тусгай генүүдийг хайх нь илүү чухал ач холбогдолтой болно.
Вейцманы хүрээлэнгийн профессор Шенхар "Хүн хэр урт наслах нь ихэнхдээ генетикийн бус хүчин зүйлсээс хамаардаг гэж эрдэмтэд олон жилийн турш үзэж ирсэн. Үүний улмаас хөгшрөлтөд генетик нөлөөлдөг эсэхэд ихээхэн эргэлзэх хандлага бий болсон юм. Мөн урт наслахад нөлөөлдөг ген олж тогтоох боломжтой эсэхэд эргэлзэхэд хүргэсэн" гэж хэлжээ.Тэр нэмж "Харин удамшил чамлашгүй хэмжээгээр нөлөөлдөг гэдгийг харуулснаараа урт наслахад нөлөөлдөг генүүдийг хайх хөшүүрэг болно. Ингэснээр хөгшрөлтийн биологийн процессыг илүү сайн ойлгож, цаашлаад үүнийг эмчилгээний аргаар хөгшрөлтийг шийдэх боломжийг хайх нөхцөл бүрдэх юм"
Эх сурвалж: Science Daily














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ихрийн судалгаа илүү бодит үр дүн гаргадаг нь сонирхолтой юм
Genetik chuhal ch gesen amidralin hev mayag bas ih nuluutei shuu
Ene sudalgaa huuchin oilgoltiig nileen oorchilj bn
Урт наслах ген гэж үнэхээр байдаг бол сонирхолтой нээлт болно
Удамшил ийм их нөлөөтэй гэж бодоогүй шүү
Ene sudalgaa huuchin oilgoltiig nileen oorchilj bn
Гэхдээ орчин, хооллолт, хөдөлгөөн бас адил чухал хэвээр
Hervee 50 huvi ni genetik bol uneheer ih too bn shuu
Gadnin nuluug hasaj tootsoolson ni zow arga sanagdaj bn
Хүн бүрт боломж адил биш гэдэг нь харагдаж байна
Amidralin hev mayagaa zasaad ch bas ih zuil shiidne shuu
Gen sudlah ajil bur chuhal bolj bn daa
Удамшил их ч гэлээ хүн өөрөө ч бас хичээх хэрэгтэй
Ene bol urt naslah sudalgaand shine huudas neelee
Гаднын нөлөөг ялгаж салгасан нь хамгийн чухал хэсэг байна
Угаасаа л тийм гэдгийг эртнээс л мэдэж бсан
удамшил нөлөөтэй нь үнэнг ойртууллаа. яалт ч үгүй манай ээжийн талын хөгшчүүл бүгд 80 хол гарч насалсан хүмүүс бсн юм.
Угаасаа л ойлгомжтой юмыг одоо л мэдэж байдаг пидда вэ.
удам сайтай айл гэж байсан.Монголчууд худлаа хэлээгүй л байж.
udamshdag ni medeej ghde tiim ondor bn gj bdsngviee. yah arggvv zow ywahgvi bol vr hvvhed hvrtel hetsvv ym bnda