НИЙГЭМНийгэм мэдээ

Лондон хотод "Монгол тэмээний өдөрлөг" болжээ

ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийн газар, Дорноговь аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэй зохион байгуулсан “Монгол тэмээний өдөрлөг” Лондон хотноо энэ сарын 10-нд болжээ.

Тус өдөрлөгийн үеэр монгол үндэсний загварын шоу, ингэний хоормогны эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдлын талаарх танилцуулга, урлагийн мэндчилгээ, ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарав.

Өдөрлөгт оролцохоор хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийг Элчин сайд Б.Энхсүх энэ сарын 14-нд хүлээн авч уулзан, энэхүү өдөрлөгийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаад талархал илэрхийлэв. Мөн цаашид монгол ахуй соёл, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд амжилт хүслээ. Өдөрлөгийг “Торгоны замын тэмээ” төрийн бус байгууллага санаачлан Монгол Улсаас ИБУИНХУ суугаа ЭСЯ, Британи-Монголын худалдааны танхимтай хамтран зохион байгууллаа гэж тус улсад суугаа ЭСЯ мэдээлэв.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button