Гадаад мэдээДЭЛХИЙ

Дуучин D4vd 14 настай охиныг хөнөөсөн хэргээр баривчлагджээ

Дуучин D4vd буву Дэйвид Бурк 14 настай Селесте Ривас Хернандесийг хөнөөсөн хэргээр баривчлагдсан гэж Лос-Анжелес хотын цагдаагийн алба пүрэв гарагт /2026.04.16/ мэдээлжээ. Долоон сарын өмнө Дэйвидийн машинаас Ривасын цогцос олдсон тул тэр хүн амины хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж эхэлсэн байна.

Лос-Анжелес хотын цагдаагийн алба даваа гарагт /2026.04.20/ прокурорын газарт хэрэг танилцуулна гэж мэдэгджээ. Прокурорын газар мэдэгдэл хийхдээ Дэйвид баривчлагдсан талаар мэдээлэлтэй байгаа бөгөөд Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс түүнийг яллах үндэслэл байгаа эсэхийг тогтоохоор ажиллана гэсэн юм.

Дэйвидийн өмгөөлөгч нар болох Блэйр Блейк, Мэрилин Беднарски, Режина Петер нар мэдэгдэл гаргахдаа “Бүх зүйлийг тодорхой болгоё. Энэ хэргийн бодит нотлох баримтууд Дэвид Бурк Селесте Ривас Хернандесийг хөнөөгөөгүй гэдгийг харуулна. Ямар ч шүүх бүрэлдэхүүн яллах дүгнэлт гаргаагүй, эрүүгийн хэрэг үүсээгүй. Дэйвидийг зөвхөн хэрэг сэжиглэж л цагдан хорьсон. Бид Дэйвидийн гэм буруугүй байдлыг хамгаалах болно” гэжээ.

Эх сурвалж: NPR

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button