Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Алиса Лю: Туулсан бүх зүйлийнхээ үр дүн нь БИ ӨӨРӨӨ

Милан Кортинагийн олимпоор АНУ-ын уран гулгагч Алиса Лю эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан төрөлд алтан медаль авсан. Энэ нь АНУ тус төрөлд сүүлийн 24 жилд анх удаа алт авсан тохиолдол болсон байдаг. Спортоо орхиод дахин эргэн ирсэн тэр дэлхийн аварга болсноосоо жилийн бараа олимпоос алтан медаль авсан юм. Алиса Милан Кортинагийн гала үзүүлбэр дээр өөрийнхөө хэв маягийг шингээн үзүүлсэн нь олны хайрыг хүргэсэн билээ. Ингээд түүний ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Зургийн эх сурвалж: NPR

-Rolling Stones: Тэшүүрээр анх хэрхэн хичээллэж эхэлсэн бэ?

Алиса: Таван настай байхад миний дүү Селина бид хоёрыг аав мөсөн талбай руу авч явсан. Тэгэхэд надад үнэхээр их таалагдаж, тэшүүрээр гулгахад дуртай болсон. Гулгаж байгаад унах дуртай, аль болох хурдан гулгах дуртай байсан. Яг л галзуу хулгана дээр сууж байгаа юм шиг мэдрэмж төрдөг болохоор. Тэшүүрээр гулгахыг маш хурдан сурсан болохоор аав маань намайг сургалтад бүртгүүлсэн. Тэгээд удалгүй хувийн хичээл авч эхлээд, яваандаа тэмцээн уралдаанд ордог болсон доо.

-Таны амьдрал яг хэзээнээс бусад, энгийн хүүхдүүдийнхээс өөр болж байгаа юм шиг мэдрэгдсэн бэ

Зургаадугаар ангиасаа эхлээд би гэрээр сурч эхэлсэн, гэхдээ надад тэр нь огт таалагдаагүй. Би анхаарал дутмагших хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй (ADHD) болохоор тэгж сурах нь надад тохирохгүй байсан. Би бие дааж хичээлээ хийж чаддаггүй, гэрийн даалгавар хийхээ байнга хойшлуулдаг байлаа. Тэр үед үнэхээр хэцүү байсан.

-Та 13 настайдаа улсын аварга болсон. Гэхдээ тэр үеийнхээ тухай сайн санадаггүй гэж хэлж байсан шүү дээ?

Тийм ээ, тэр үеийн дурсамжуудаа мартчихсан. Улсын аваргын тэмцээнд оролцож буй бичлэгээ үзэх бүрд яг л кино үзэж байгаа юм шиг санагддаг. Бичлэг дээр гарж байгаа хүн үнэхээр би мөн гэдгийг мэдэж байгаа ч, бусад хүмүүсийн нүдээр харж байгаа юм шиг мэдрэмж төрдөг.

Алиса Лю 13 насандаа АНУ-ын аварга болсон. Зургийн эх сурвалж: People

-Яагаад тэр вэ?

Магадгүй тэр үед амьдрал маань дэндүү хэцүү байсан болохоор би санахыг хүсдэггүй байх. Уран гулгалтын бэлтгэл маш хатуу байдаг байсан. Үсрэлт болгон дээр унаад, дараа нь уйлдаг байлаа. Миний эргэн тойронд байсан баг хамт олон ч маш чанга байсан. Үргэлж л түгшүүртэй, байнгын бэлэн байдалд байдаг байв. Өдөр бүр өглөөний 07:00-гоос оройн 19:00 цаг хүртэл мөсөн талбай дээр гулгах нь надад таалагдаагүй. Гэхдээ ганцхан өдөр л амрах юм бол үсрэлтийн техник, ур чадвараа алдчихна гэж айдаг байсан болохоор өдөр бүр гулгадаг байсан юм. Өдөр бүр яг адилхан өнгөрдөг болохоор би тэр жилүүдийг хооронд нь салгаж санаж чаддаггүй. Төрсөн өдөр гэх мэт бусад баяруудыг ч тэмдэглэдэггүй байсан болохоор цаг хугацааны баримжаа маань бүрэн алдагдсан. Надад тодорхой дурсамж үлдээгүй.

-Үнэхээр хэцүү сонсогдож байна.

Тийм ээ, хэцүү байсан. Бас би 14-өөс 16 нас хүртлээ нэлээд удаан хугацаанд ганцаараа амьдарсан. Тэр үед Колорадо Спрингс хотод байдаг олимпын бэлтгэлийн төвд амьдарч, ойрхон байдаг Бродмүүр төвд бэлтгэл хийдэг байсан юм. Өдөр бүр байр, мөсөн талбайн хооронд таксигаар ирж очиж, ирж очих маягтай өнгөрнө. Өөр юу ч хийхгүй. Тэр үед ковидийн үе байсан болохоор би ганцаараа байсан.

-Бүр дасгалжуулагч нартайгаа ч уулздаггүй байсан хэрэг үү?

Уулздаггүй байсан. Тэд гэртээ байсан болохоор би ганцаараа л гулгана. Миний амьдрал тэгж л өнгөрсөн. Тэгж амьдрах хүсэх зүйл огт биш.

-Гэр бүлээсээ хол бэлтгэл хийхээр явахдаа хаашаа явахаа өөрөө сонгодог байсан уу?

Би өөрөө хаашаа явахаа сонгоогүй. "Энэ дасгалжуулагч нар сайн, тэнд очвол чамд хэрэгтэй, илүү сайн тамирчин болгоно" гэж хэлээд бодсон газрууд руугаа тэд намайг зүгээр л явуулчихдаг байсан.

-Тэд гэж хэн бэ?

Би мэдэхгүй байна.

-Таны аав шийдвэр гаргалтад оролцож байсан байх гэж бодож байна?

Аав маань мэдээж оролцож байсан. Өөр хэн байсныг мэдэхгүй юм. Магадгүй АНУ-ын Тэшүүрийн холбооны удирдах хүмүүс байсан байх.

-Тэмцээн уралдаан ямар ч утгагүй гэж та хэлж байхыг сонссон. Яг ямар утга илэрхийлж ингэж хэлсэн бэ?

Уран гулгалтаас завсарлагаа авахаасаа өмнө хийсэн бүх үзүүлбэрүүд надад таалагддаггүй байсан. Ямар программаар гулгах талаар би ганц ч удаа шийдвэр гаргаж үзээгүй. Тухгүй санагддаг даашинз өмсүүлж, үс засалт, нүүр будалт хийдэг. Тэр үеийн би огт би биш байсан. Үнэнийг хэлэхэд тэр үед би өөрийгөө хэн бэ гэдгийг ч мэдэхгүй байсан. Хөтөлбөрөө үзүүлэхээсээ ичдэг байсан болохоор үзүүлбэр үзүүлэх дургүй байв. Харин одоо би өөрөө бүхнийг хянаж байгаа болохоор үзүүлбэрээ үзүүлэхийг хүсэж байна. Би одоо илүү өөртөө итгэлтэй болсон.

-Дасгалжуулагч нар олимпын бэлтгэлд бүтэн жил зарцуулаасай гэж хүссэн учраас та 15 настайдаа ахлах сургуулиа төгсөж байсан гэсэн?

Тийм ээ. Би хэний ч сэтгэлийг гонсойлгохыг хүсээгүй. Гэхдээ ковидийн үеэр би бүх зүйлд хайхрамжгүй ханддаг болсон. Яг үнэндээ тэр үед бага насны үеийн өөрийнхөө төлөө л хичээдэг байсан. Яагаад гэвэл би бүр бага байхдаа л олимпод явахыг хүсдэг байсан юм. Тэр бяцхан охины хүслийг л биелүүлээд, дараа нь болихоор шийдсэн. Олимпод оролцоод, тэгээд л шууд зодог тайлна гэж төлөвлөж байснаараа хийсэн.

Зургийн эх сурвалж: Teen Vogue

-Та 16 настайдаа спортоо орхисон. Тэгээд юу хийсэн бэ?

Би жолооны үнэмлэхээ авсан, тэгээд илүү эрх чөлөөтэй болсон. Хүссэн газраа очиж, найзуудтайгаа цагийг өнгөрөөж, дүү нараа гадуур авч яваад л. Энэ нь надад өөрийнхөөрөө байгаа юм шиг мэдрэмжийг өгсөн. Бас хамгийн сайн найзынхаа гэр бүлтэй хамт анх удаа амралтанд явсан. Бид нар далайн эрэг дээр долоо хоног амарч, зөндөө сэлсэн. Тэгээд хичээлдээ орж, Лос-Анжелес дахь Калифорнийн их сургуульд (UCLA) сурч эхэлсэн. Бас анх удаа цанаар гулгаж үзсэн.

-Цанаар гулгасан аялал таныг уран гулгалт руу эргээд татсан тийм ээ? Энэ талаар яриач.

2024 оны нэгдүгээр сард болсон байх аа. Өмнө нь хэзээ ч цанаар гулгаж үзээгүй ч надад маш их таалагдсан. Тэшүүртэй маш төстэй. Хүйтэн, хурдтай гулгаж байгаа мэдрэмж. Спортоо орхисноос хойш мэдрээгүй тэр их эрч хүчийг би цанаар гулгахдаа мэдэрсэн. Тэгээд л дахиж гулгахыг хүссэн юм. Гэхдээ цанаар гулгах уул гэрээс хол, харин мөсөн талбай яг хажууд байсан. Тэгээд тэр долоо хоногтоо би сайн найзтайгаа мөсөн талбай руу очиж, нэг цаг гулгасан. Үнэхээр хөгжилтэй байсан. Хэдэн долоо хоногийн дараа дахиад очиж гулгахад бүүр илүү хөгжилтэй санагдсан. Долоо хоногт нэг удаа мөсөн талбай орно доо гэж бодож байгаад зун болоход хэд хэдэн удаа очдог болсон доо.

-Тэгэхээр дотоод хүслээ л дагасан байна.

Тийм ээ. Ямар нэгэн байдлаар л салхи татуулахыг хүссэн мэдрэмжээ биелүүлэх арга зам хэрэгтэй байсан юм. Гэхдээ мөсөн талбай руу буцах нь надад маш хүнд байсан. Найз маань хамт байгаагүй бол би хэзээ ч дахиж гулгахгүй байсан байх. Эргэж очих үнэхээр аймар байсан.

-Спортоо орхихоос өмнөх шигээ гулгаж эхлэхийн тулд хэр удаан хугацаа зарцуулсан бэ?

Олон сар болсон шүү. Гэхдээ зарим талаараа би сайжирсан байсан. Өөрийгөө илүү мэдэрдэг болсон болохоор уран чадвар маань илүү нэмэгдсэн байв. Жил хүрэхгүй хугацааны дараа л өмнөх формдоо орсон.

-Жил хүрэхгүй хугацааны дараа та дэлхийн аварга болсон шүү дээ.

Тийм ээ. Галзуу байсан шүү.

-Мэргэжлийн уран гулгалтад эргэн ирэхийг хүсэж байгаагаа дасгалжуулагчдаа хэрхэн хэлсэн тухайгаа яриач.

2024 оны хоёрдугаар сарын 21 байсан юм. Дасгалжуулагч руугаа залгаад "Би зүгээр л хичээл авмаар байна. Тэгээд хаа хүрэхээ харъя" гэж хэлсэн.

-Тэр юу гэж хариулсан бэ?

Үгүй гэж хэлсэн, тэгээд би түүнийг ятгах хэрэгтэй болсон. Дасгалжуулагч надаас "Өмнө нь хичээл авах дургүй байсан шүү дээ. Одоо ямар байх юм" гэж асуусан. Тэгэхэд нь би "Өмнөхтэйгөө адилхан зүйл хийхгүй. Би хөгжмөө өөрөө сонгомоор байна" гэсэн. Хөгжим бас даашинзны сонголтын талаар олон санаа байснаа хүмүүст үзүүлэхийг хүссэн.

-Спортоо орхихоос өмнө аав чинь мэргэжлийн карьерт маш их анхаардаг байсан. Таны үсрэлтийн хурдыг хэмжих гэж радар бариад мөсөн талбай дээр ирдэг байсан гэж би сонссон.

Тэгдэг байсан.

-Спортдоо эргэж ирэхээр шийдэхэд аав чинь яаж хүлээж авсан бэ?

Сайн мэдэхгүй байна. Баярлаж хүлээж авсан ч тэр нь надад чухал биш байсан. Баяртай байхад би бүр уур хүрсэн. "Та яаж зүрхэлж байна аа?" гэж бодогдсон.

-Яагаад тэр вэ?

Надад "Спортоо орхиход уурлаж байсан болохоор одоо энэ шийдвэрт баярлах эрх байхгүй шүү" гэж бодогдсон. Аав энэ тал дээр ямар нэгэн үзэл бодол илэрхийлэх эрхгүй гэж надад мэдрэгдсэн. Зүгээр л тоохгүй өнгөрөөсэй гэж хүссэн. Спортыг орхиж байсан үеийнх шиг энэ шийдвэр их хэмжээгээр аавд нөлөөлөх ёсгүй.

Зургийн эх сурвалж: Teen Vogue

-Одоо шинээр эхлэхдээ өөрийнхөөрөө бүхнийг хийнэ гэдгийг аав чинь зарим талаараа мэдэж байсан байх.

Аав минь намайг тийм л хүн болгож хүмүүжүүлсэн.

-Та аавынхаа талаар ярьж өгч болох уу? 1989 оны Тяньаньмэний талбайн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулахад таны аав оролцсон гэж сонссон. Тэгээд дараа нь дүрвэхээс өөр аргагүй болсон гэдэг.

Тийм ээ, түүнийг Хятадаас нууцаар гаргаж, Америкт авчирсан юм билээ. Хятадад оюутны жагсаалд оролцож байгаад, энд цагаачилж ирж амьдралаа босгосон. Шинээр эхлэхийн тулд бүх зүйлээ орхисон. Аав маань үнэхээр зоригтой хүн, нийгмийн олон хэвшмэл ойлголтыг эвддэг. Бас бид нарыг бие даасан хүн болгож өсгөсөн. Бага байхдаа би дүү нартайгаа нийтийн тээврээр байнга явдаг байсан. Тэр үед аав ажил ихтэй болохоор гэртээ тэр бүр байдаггүй. Манайх өнөр өтгөн гэр бүл учраас аав бидний төлөө өдөржин оффис дээрээ ажилладаг байсан.

-Өөрийнхөөрөө сэтгэж, үзэл бодлоо илэрхийлэх тухай гэр бүлээрээ их ярилцдаг байсан уу?

Тийм ээ, аав маань улс төрд маш их сонирхолтой. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ тийм. Хүний эрхийн төлөө дуугарч, тэмцэх үзэл бодолтой хүмүүс. Аавын маань ачаар манай гэр бүл нэлээд либерал үзэлтэй болсон. Бид нар бүгдээрээ ааваараа бахархдаг, түүн шиг дуу хоолойгоо хүргэх дуртай хүмүүс. Би оюутны жагсаал цуглаан зохион байгуулдаггүй ч гэсэн бид нар жагсаалд оролцож, бодлого боловсруулагчид руу залгаж, захидал бичдэг.

-Та нийгэм, хүрээлэн буй орчны ямар асуудлуудад их анхаарлаа хандуулдаг вэ?

Уур амьсгалын өөрчлөлт, сонгууль, "Black Lives Matter", "Stop Asian Hate" хөдөлгөөн, цагаачлалын асуудал миний хувь их чухал

-Энэ удаагийн олимпоор төрийн нөхцөл байдлаас болоод нэлээд хурцадмал байдал үүссэн. Олимпын үеэр үүссэн улс төрийн асуудлын талаар бодсон уу

АНУ-ын тамирчид бүгдээрээ өвөрмөц түүх, гарал үүсэлтэй байгаа нь л хамгийн чухал зүйл. Надтай адилхан түүхтэй америкчуудыг төлөөлж, том тайзан дээр гарч өөрийнхөөрөө байгаадаа би бахархаж байсан. Бид бие биеэ илүү ойлгож, нинжин сэтгэлээр хандах хэрэгтэй.

-Та Донна Саммерын "MacArthur Park" дуун дээр гулгасан. Тэр дуу  Лос-Анжелес хот дахь цагаачдыг гаргах хөдөлгөөнийг эсэргүүцсэн жагсаал МакАртур цэцэрлэгт хүрээлэнгийн тухай сэдэвтэй. Энэ дууг сонгохдоо бас цагаачлалын асуудлын талаар бодсон уу

Тэр дууны сэдвийн талаар огт мэдээгүй. Нэг хүн надад санал болгоод таалагдсан учраас сонгосон. Олон хүн дуу санал болгодог. Би дууны жагсаалтдаа шинэ дуу нэмэх дуртай.

-Гулгахдаа ашигладаг бусад дуунуудаа яаж сонгосон бэ?

Би Laufey-гийн Promise-ийг гарснаас нь хойш сонссон. Тэгээд "Хөөх, энэ дуу миний тэшүүрээр хичээллэсэн түүхэнд яг тохирох юм байна. Энэ дуун дээр гулгах хэрэгтэй" гэж бодсон. Харин Pink Pantheress болон Зара Ларссон нарын "Stateside" ремикс бол миний хамгийн дуртай дуунуудын нэг. Зарагийн дууны үгнүүд надад маш ойр санагддаг.

-Дууны үгнүүдээс хамгийн сэтгэлд ойр санагддаг нь аль вэ

Зара "Америк мөрөөдлийн төлөө зарцуулсан энэ олон жилүүд минь, хэрвээ чи л надтай хамт байхгүй юм бол бол энэ бүх хөдөлмөр ямар ч үнэ цэнгүй" гэж дуулдаг хэсэг. Энэ бадаг сэтгэлд маш ойр санагддаг. "Энэ дуу яг л олимпод өрсөлдөх мэдрэмжийг илэрхийлж байгаа юм шиг санагддаг. Маш олон хүн олимпод өрсөлдөх мөрөөдөлтэй. Үүнийхээ төлөө олон жил хөдөлмөрлөдөг" гэж бодогдсон.

-UCLA-д сэтгэл судлалын чиглэлээр сурч байгаа хэвээр үү?

Одоохондоо би завсарлага авсан байгаа. Гэхдээ сэтгэл судлалд сонирхолтой хэвээрээ. “Хүмүүс бид нарт яагаад ийм мэдрэмж төрдөг вэ, сэтгэлгээгээ хэрхэн өөрчилж, илүү эергээр хандлагатай болох вэ” гэж би боддог. Эерэг зүйлсээс  гадна би амьдралын гунигтай, ууртай мэдрэмжүүдэд ч дуртай. Тэр бүхнийг мэдрэх дуртай. Амьдралын туйлын зорилго бол аз жаргалтай байх гэж би бодохгүй байна. Магадгүй зүгээр л илүү амар амгалан байх нь чухал байх.

-Олимпын алтан медалийн төлөө өрсөлдөж байхдаа та хүнсээ цуглуулж буй хүмүүсээс ч илүү тайван байсан юм шиг харагдсан. Тэр амар амгаланг яаж олж авдаг вэ?

Алдаж онож байж л илүү амар тайван болсон. Үнэнийг хэлэхэд, би тийм олон удаа уналтад ороогүй бол өнөөдрийнх шиг дээшээ гарч ирж чадахгүй байх байсан. Тийм болохоор л бага байсан өөртэйгөө уулзвал ямар ч зөвлөгөө өгөхгүй. Тэр бүх зүйлийг туулах хэрэгтэй. Яагаад гэвэл би туулсан бүх зүйлийнхээ үр дүн болохоор. Би өнгөрсөн рүү буцвал юуг ч өөрчлөхгүй.

Эх сурвалж: Rolling Stones

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм багаасаа ийм их дарамттай бэлтгэл хийж байсныг сонсоход үнэхээр хүнд санагдлаа

Зочин
Зочин

Iim zorigtoi butsaad irj chadsan ni uneheer sonirholtoi tuuh bn

Зочин
Зочин

Өөрийгөө олж байж амжилтад хүрсэн гэдэг нь их утгатай юм

Зочин
Зочин

Baga nasandaa iim ih achaalal avah ni bas l hetsuu yum aa

Зочин
Зочин

Сэтгэлзүйн тал дээр ямар их зүйл давж гарсныг ойлгож болно

Зочин
Зочин

Sport orhij baigaad dahin amjilt gargana gedeg amar bish shuu

Зочин
Зочин

Өөрийнхөөрөө байх эрх чөлөө хамгийн чухал юм байна

Зочин
Зочин

Uuriiguu mederch ehleh ni hamgiin chuhal gedgiig haruulj bn

Зочин
Зочин

Uuriiguu mederch ehleh ni hamgiin chuhal gedgiig haruulj bn

Зочин
Зочин

Амжилтын ард ямар их тэсвэр тэвчээр байдгийг харуулжээ

Зочин
Зочин

Setgelzuin daramt ni hamgiin hund heseg ni baij dee

Зочин
Зочин

Гэр бүл, дасгалжуулагчийн нөлөө ямар хүчтэй байдгийг харуулж байна

Зочин
Зочин

Ялархсан пздааа вэ

Pensioner
Pensioner

Миний итгэж байсан компани миний хөрөнгө оруулалтыг буруу ашигласныг мэдээд би гацсан мэт санагдсан. Дуудлага бүр хариулагдаагүй, амлалт бүр цуцлагдсан. Тэр үед би Trustwave Hackers Tech2 (Trustwave Hackers Tech2 AT gmail.com) хаягаар холбогдсон. Тэдний баг анхны ярианаас л миний хэргийг нухацтай авч үзсэн. Тэд компанийн үйл ажиллагааг судалж, надад хэрэгтэй гэдгийг ч мэдээгүй баримт бичгүүдийг цуглуулж, алхам тутамдаа надад мэдээлэл өгч байсан. Хэдэн сарын дараа анх удаа хэн нэгэн эцэст нь намайг өмгөөлж байгаа юм шиг санагдсан - файлын дугаар биш, харин хариулт авах ёстой хүн гэсэн утгаар. Тэдний тууштай байдлын ачаар би үүрд алга болсон гэж бодож байсан хөрөнгийг олж авсан. Хэрэв та төөрөлдсөн эсвэл санхүүгийн хохирол амссан гэж бодож байвал ганцаараа тулгарах шаардлагагүй. Энэ фирм үнэнийг хэрхэн илрүүлж, таны төлөх ёстой зүйлийн төлөө тэмцэхээ мэддэг.

Зочин
Зочин

Өалиар шүдтэй пззда вэ

Холбоотой мэдээ

Back to top button