Олон Улсын Парламентын Холбоо хууль тогтоогчдыг ХЭРХЭН ХАМГААЛДАГ ВЭ
Олон Улсын Парламентын Холбоо (IPU) нь ардчилсан засаглал, гишүүн орнуудын хамтын ажиллагаа, хариуцлагатай байдал гэх мэт зүйлийг дэмжих зорилготой байгууллага юм. 1889 онд улс төрийн олон талт хэлэлцээг явуулах зорилготой үүсгэн байгуулагдаж байсан “IPU” нь мөн гишүүн орнуудынхаа хууль тогтоогчдын эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг.
Парламентын гишүүдийн эрхийг хамгаалах чиглэлийн ажлыг нь Парламентын Гишүүдийн Хүний Эрхийн Хороо (CHRP) гүйцэтгэдэг байна. Тус хорооны вебсайтаар нь дамжуулан парламентын гишүүний эрхийг зөрчиж байгаа гэж үзсэн тохиолдлыг мэдээлж болдог аж.
“IPU”-гийн сайтаас харвал 2025 онд мянга орчим парламентын гишүүний хүний эрх зөрчигджээ. Тус холбоо хууль тогтоогчдийн хүний эрхийг хамгаалахын тулд орон нутгийн эрх баригчдыг лоббидож, аюулд орсон гишүүд дээр зочлон уулзаж, парламентын гишүүдийн шүүх хурал дээр ажиглагч илгээдэг байна. “CHRP” парламентын гишүүний эрхийг хамгаалж ажиллаж байсан тохиолдлуудаас дурдвал:
- 1975 онд Чили улсын парламентын гишүүн Карлос Лорка Тобар баривчлагдан, сураггүй болсон юм. 1982 онд “IPU” уг явдалд Чилийн дарангуйлагч Аугусто Пиночегийн засаг буруутай хэмээн үзэж, 1993 онд Тобарын гэр бүл нөхөн төлбөр авчээ.
- 1998 онд Чад улсын парламентын гишүүн Нгарлежи Ёронгар нэр хүндэд халдсан хэргээр баривчлагдсан байна. “IPU”-гийн төлөөлөл хэлцэл хийсний үр дүнд тэр 1999 онд суллагдсан юм.
- 1944 онд Эл Сальвадорын парламентын гишүүн Мариа Марта Валладаресийн амь насанд хүрэх гэж оролдсон хоёр тохиолдол гарсан. “IPU” энэ асуудлыг авч хэлэлцсэнээр 2001 он гэхэд тус хэрэгтэй холбогдуулан хоёр хүнд ял оноожээ.
Эх сурвалж: IPU















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.