УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө

"Туулын хурдны зам"-ын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны холбогдох газрын дарга нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй уулзсан байдаг. 

Улмаар БОУАӨЯ-аас Туулын хурдны замын “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” батлагдаагүй гэсэн шалтгаанаар төслийг түр зогсоох шийдвэр гаргасан. Тус төслийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллага гүйцэтгэж, БОУАӨЯ-ны холбогдох албан тушаалтнуудаар батлууллаа. Улмаар тус яамнаас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө.

Энэ талаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир "Өмнө нь Туулын хурдны замын байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй байсан бол одоо яамны зүгээс эцэслэн баталж, тамга тэмдгээ дарж өгснөөр ажил явах хууль эрх зүйн үндэс нь бүрдсэн. Цаашид Туулын хурдны замын төсөлд хоёр жил тутамд аудитын хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь тогтмол хянана" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Казакстан 1300км хурдны зам тавьж байна. Монголд энд 32км зам тавих гэж бөөн хэрүүл, нуль улс төржилт. Уйдсан авгай хүүхнүүд нь хүртэл замын инжeнeрчлэл заачихсан ч гүйж явах шиг. Бүтэхгүй ээ

рЗочин
рЗочин

хурдан бариа

Зочин
Зочин

Манай цоглог даргаа Нямба маань яллаа гүүд ашиггүй энэ ажлыг шаасныхаа төлөө энэ мангар бацаан,уснаас хуурай гарч ирэх сонгуульд намдаа мөнгөө өгч квотоо авна.Ийм л байна чадаж байна чадахгүй муусайн юмнууд чацга царайлаад явжида гоё шүү аливаа хүний шунал үргэлж буцалж,идээч залгиач хулгайлаач гэж үргэлж хатгаж байдаг хойно одоо яая гэхэв дээ.

Lantuu
Lantuu

Correct!

Зочин
Зочин

32 HON KM ZAMAAR ER N YAHIIN KKK , FREEWAY GEDEG CHIN HEDEN ZUUN KM BUUR HEDEN MAYNGAN KM URTAAR TAVIDAG AUGAA BUTEEN BAUGUULALT. ZUUN AIMGAAS. BARUUNAIMAG RUU SHUUD YAVAH TERGEND ZORUILSAN GEED BGAA YUM. KK. ZAMAARAA HOT ORJ YADAJ DELGUUR OROH HEREG GARAH BH DAA ZAMAAS GARAAD TUGJRELD | TRAFIK

ган
ган

Ажлаа хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхэд маш их анхаарал тавьж ажиллах хэрэгтэй. Монгол улсын томоохон хэмжээний бүтээн байгуулалтын ажлын үлгэр жишээ болгох нь чухал. Цаашдаа бид итгэлтэй зүтгэлтэй байж их амжилт олох болтугай

Зочин
Зочин

Энэ үр ашиггүй ажлыг зогсоо Монгол Улсын хятадад тавьсан өр өндөр авч Японы хэвлэл мэдээллээр Хятадад өртэй улсын 1 рт орсон байна.Хятад талаас авах арга хэмжээнд Нэгд: Монгол улсад Химийн үйлдвэр барих замаар.Хоёрт Тажикстанд цэрэг оруулж газар нутаг таслан авсантай ижил журмаар өр барагдуулах боломжтой гэнэ дээ. Туулын хурдны замаас болж УБ чууд бид ундны ус ч үгүй, хэдэн жил ч бариад ашиглалтад орддгүй гүүрэн замтай, төлж дуусдаггүй өртэй үлдэх нь дээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

НЯМБААТАРЫГ ХОТЫН ЗАХИРАГЧ БОЛСОН ЦАГААС Л ЭХЭЛЖ ТҮҮНД ХОРСОЖ АТААРХАЖ ӨСӨРХӨЖ ИРСЭН ОЮУНГЭРЭЛ ЗОЛЖАРГАЛ БАТАМАГЛАН МЭТИИН ХУВИА ХИЧЭЭСЭН ОЛОН БУЗРУУД БГА ТЭДЭНД ХАНДАЖ ХЭЛЭХЭД ЗАМ АШИГЛАЛТАД ОРОХООС ӨМНӨ ГАР ХӨЛ БОЛОГСОДОО ДАГУУЛААД НИИСЛЭЛЭЭС МИНЬ ТОНИЛСОН БАЙГААРАЙ ГЭНЭТ УХААН ОРСОН ЮМ ШИГ УС БУРАГСАНД ХАЙР ЗАРЛААД ШААЛ ХУДЛАА БАЙХГҮЙ ЮУ ӨЧҮҮХЭН АМИН ХУВИИНХАА ЭРХ АШИГАА ХАМГААЛЖ ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШИЛИИГ БООМИЛСОН ШААРНУУД НИИСЛЭЛД АМЬДАХ ЭРХ БАЙХГҮЙ

Холбоотой мэдээ

Back to top button