Гадаад мэдээДЭЛХИЙ

Бангладешийн засаг оюутнуудын жагсаалын дараа эхэлсэн шинэчлэлийг зогсоож байна уу

Бангладешид 2024 онд оюутны жагсаал өрнөсний дараа Ерөнхий сайд асан Шейх Хасина гадаад руу зугтаж, төр засгийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой хэд хэдэн шинэчлэлийг эхлүүлсэн.Тус жагсаалын үр дунд ардчилсан засаглалаа урагшлууллаа гэж залуу бангладешчүүд үзэж байсан бол одоо зарим хүн ухарч байна гэж эмээх болжээ. Учир нь тус улсын парламент чухал шинэчлэлүүдийг цуцалж, эсвэл царцаасан байна.

Тус улс хоёрдугаар сард сонгууль явуулахад Бангладешийн Үндэсний нам (BNP) гарч ирсэн юм. Сүүлийн өдрүүдэд BNP 133 тогтоол, шийдвэрийг хянан хэлэлцлээ. Үүний ихэнх нь Хасинаг Энэтхэг рүү зугтсаны дараа Мухаммед Юнусын удирдсан шилжилтийн засгийн газраас санаачилсан шинэчлэлүүд байв.

Эдгээрээс хүний эрх, шүүхийн хяналт, авлигын эсрэг тэмцэл болон цагдаагийн байгууллагын шинэчлэлтэй холбоотой 23-аас доошгүй чухал тогтоолыг BNP цуцалсан байна. Мөн зарим тогтоол Үндсэн хуульд заасан хугацаанд парламентын дэмжлэг авч чадаагүй тул хүчингүй болжээ.

Хэдийгээр ихэнх тогтоолыг баталсан ч хүчингүй болсон зарим нь төрийн байгууллагуудын ил тод байдал, хариуцлагыг чангатгахад чухал ач холбогдолтой байсан гэж хүмүүс үзэж байгаа юм. Бангладешийн төрийн байгууллагууд улс төрийн нөлөөлөлд хэт автдаг, ил тод байдал сул, хариуцлага хүлээдэггүй гэж шүүмжлүүлдэг юм.

Сөрөг хүчний намууд болон иргэний нийгмийн бүлгүүд энэ алхмыг жагсаалын дараа хийсэн тохиролцоог нурааж буй явдал гэж тайлбарлаж байна. Зарим тогтоолыг хүчингүй болгосноор төрд тавих хяналтыг сулруулж, эрх мэдлийг дахин төвлөрүүлэх аюултай гэдгийг тэд анхааруулжээ.

Харин Бангладешийн засгийн газар тэдгээр хууль тогтоомжийн алдааг засварлах, зөвлөлдсөний үндсэн дээр илүү боловсронгуй хууль нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэх тайлбар өгсөн юм.Тэгвэл сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, улс орон даяар тэмцэл өрнүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

2024 онд Хасинагийн засаг нуран унахад олон жил өрсөлдөж ирсэн намууд засаглалын тогтолцооны шинэчлэл хийх шаардлагатай гэдэг дээр анх удаа санал нэгдэж байв. Юнусын удирдсан шилжилтийн засгийн газар шүүхийн хараат бус байдал, хүний эрх, сонгууль болон эрх мэдлийг төвлөрлийг сааруулах тунхаг бичиг боловсруулсан.

Тус тунхаг бичигт 20 гаруй нам гарын үсэг зурж, 2026 оны хоёрдугаар сарын сонгуультай хамт явуулсан бүх нийтийн санал асуулгаар иргэдийн 70 орчим хувь нь дэмжсэн юм. Тэрхүү тунхаг бичиг нь бодлогын өөрчлөлт биш, харин төрийн байгууллагуудын эрх мэдлийн хуваарилалтыг шинэчлэх зураг төсөл байв.

Хасинаг суудлаас нь огцруулсны дараа парламент татан буугдсан байсан тул Юнусын засгийн газар эдгээр шинэчлэлийг хууль болгон баталж чадаагүй юм. Үүний оронд олон тогтоол баталжээ.

Бангладешийн Үндсэн хуулийн дагуу ийм тогтоолуудыг шинэ парламент байгуулагдсанаас хойш 30 хоногийн дотор хэлэлцэж, батлах эсвэл хүчингүй болгох ёстой байдаг. 2026 оны гуравдугаар сард шинээр сонгогдсон парламент Юнусын захиргааны гаргасан 133 тогтоолыг хянан хэлэлцэж 110-ыг нь баталж, 23 нь хүчингүй болсон байна.

Хүчингүй болсон тогтоолууд нь дараах сэдвүүдтэй байжээ.

  • Үндэсний хүний эрхийн комисс
  • Хүнийг албадан алга болгохын эсрэг тэмцэл
  • Шүүгчийг томилох болон Дээд шүүхийн удирдлага
  • Цагдаагийн шинэчлэл болон авлигын хяналт буюу шинэчлэлүүд бүхий тогтоолууд хүчингүй болжээ.

Эдгээр сэдвүүд нь жагсаалын дараах шинэчлэлийн гол цөм гэж бангладешчүүд үзэж байсан юм. Бангладешийн засгийн газрын хувьд шинэчлэлээс татгалзаагүй, харин хийх шаардлагатай алхмуудыг авч байгаа гэсэн байр суурь илэрхийлж байна.

Эх сурвалж: Al Jazeera

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жагсаалаар олсон өөрчлөлтөө буцааж болохгүй шүү

Зочин
Зочин

Shinechlel zogsoh ni uhrah shinj

Зочин
Зочин

Ардчиллын төлөө тэмцсэн залуусын итгэл алдарч байна

Зочин
Зочин

Irgediin duu hooloig sonsok heregtei

Зочин
Зочин

Хүний эрхийн шинэчлэл хамгийн чухал

Зочин
Зочин

Ene bol erh medliig dahin tuvluuruuleh oroldlogo yum bish uu

Зочин
Зочин

70 хувь нь дэмжсэн зүйлийг ингэж болиулах буруу

Зочин
Зочин

Ard tumnii songolt chuhal shuu

Зочин
Зочин

Шүүхийн хараат бус байдал алдагдах вий

Зочин
Зочин

Huuliin zasaglal sulrah ayultai

Зочин
Зочин

Ил тод байдал буурах нь муу дохио

Зочин
Зочин

Zaluusyn itgel aldrah hamgiin ayultai

Холбоотой мэдээ

Back to top button